Мьянмарын зэвсэгт босогчид Бангладештай хиллэдэг Ракхайн муж дахь цэргийн хунтагийн сүүлчийн түшиц газар болох BGP5 буюу Хил хамгаалах цагдаагийн хуарангийн хяналтыг гартаа оруулжээ.

Босогчдын Араканы армийн (AA) баазыг бүслэн авч буй үеийн дүрс бичлэгийг олон нийтэд ил болгосон байна. 

Энэ нь 2021 онд төрийн эргэлтээр засгийн эрхийг булаан авсан генерал Мин Аун Хлаингийн хувьд жил орчим үргэлжилж буй бүтэлгүйтлийн дараах бас нэгэн гутамшигт ялагдал байлаа.

Түүний дэглэм анх удаагаа бүхэл бүтэн хилийн хяналтаа алдсан нь энэ бөгөөд Мьянмарыг Бангладешээс тусгаарлаж буй 270 км хилийн зурвас бүхэлдээ АА”-ийн хяналтад орсон гэсэн үг юм.

Оны эхэн үеэс хойш цэргийн хунта Араканы армийн давшилтаас ухарч, хотуудыг хяналтыг дараалан алдсаар байгаа юм. Одоогоор Ракхайн мужийн нийслэл Ситтве л цэргийн хунтагийн хяналтад байгаа ч тус улсын бусад хэсгээс тусгаарлагдсан байдалтай байна.

Муж дахь армийн үлдсэн цэргүүд есдүгээр сард хилийн Маунгдау хотын ойролцоох 20 га талбайг хамарсан BGP5 руу ухарч, тэнд орогнох болсон аж. АА-ийн босогчид тэднийг бүсэлж, удаанаар тэдний зүг урагшлахдаа олон хүнээ алдсан байна. 

Бүслэлтийн туршид Мьянмарын нисэх хүчин Маунгдауг байнга бөмбөгдөж байсан тул оршин суугчид нь хотоос дүрвэхээс өөр аргагүйд хүрчээ.

АА-ийн мэдээлснээр цэргүүд өнгөрсөн амралтын өдрөөс эхлэн бууж өгсөн байна.

Бүслэлтэд орсон цэргүүдэд шөнийн цагаар онгоцоор хангамж хүргэдэг байсан ч хангалттай биш байсан бөгөөд бэртэж гэмтсэн цэргүүд эмчлүүлэх боломжгүй, цэргүүдийн сэтгэл санаа унасан байсан талаар орон нутгийн хэвлэл мэдээлэв.

Цэргийн хунтаа өөрийн талын хохирлын талаар мэдээлэл өгдөггүй ч 450 гаруй цэрэг амиа алдсан гэж AA мэдэгдэв. Баривчлагдсан командлагч, бригадын генерал Турейн Тун болон түүний офицерууд босогчдын өмнө өвдөг сөгдөн сууж буйг харуулсан бичлэгийг мөн нийтэлжээ.

Эх сурвалж: BBC

#Мьянмар, #босогчдын бүлэглэл, #Араканы арми, #баруун хил,