Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ахмад дайчин, төвийн үзэл баримтлагч Франсуа Байруг ерөнхий сайдаар нэрлэж, улс орныг сүүлийн зургаан сарын хугацаанд болж буй хоёр дахь том улс төрийн хямралаас гаргах үүргийг даалгалаа. Энэ нь 2024 оны дөрөв дэх ерөнхий сайдын томилгоо юм.
Макроны ойрын холбоотон Байругийн хувьд нэн тэргүүний зорилт 2024 оны төсвийг шилжүүлэх тусгай хууль батлах, мөн ирэх оны эхээр 2025 оны төсвийн тухай хуулийг батлах явдал болоод байна. Ерөнхий сайд асан Мишель Барниерийн засгийн газар 2025 оны төсвийн тухай хуулийн төслөөс болж унасан билээ.
73 настай Байру ойрын өдрүүдэд сайд нарын нэрсийн жагсаалтыг гаргах төлөвтэй байгаа ч парламентын нөхцөл байдлаас болоод улс төрийн томоохон сорилтуудтай тулгарч магадгүй юм. Мөн нэр хүнд нь унаад буй Макронтой ойр байгаа нь түүнд сул тал болж болзошгүй.
Францад долдугаар сар хүртэл дахин парламентын сонгууль явуулах боломжгүй бөгөөд тэр хүртэл Байруг итгэл үзүүлэх эсэх санал хураалтаас зайлсхийж чадна гэж Макрон найдаж байгаа. Хэрэв Байругийн засгийн газар дахин унавал Макроны ерөнхийлөгчийн суудал эргэлзээтэй байдалд орох болно.
2017 оноос хойш Макроны эрх баригч эвслийн нэг хэсэг болсон Ардчилсан хөдөлгөөн намыг үүсгэн байгуулагч Байру гурван удаа ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байжээ.
Макрон 2017 онд Байруг Хууль зүйн сайдаар томилсон ч нам нь парламентын туслахуудыг залилан мэхэлсэн хэрэгт холбогдсоноор хэдхэн долоо хоногийн дараа огцорсон аж. Энэ жил түүнийг залилангийн хэрэгт холбогдолгүй болохыг тогтоосон байна.
Эх сурвалж: Reuters

#Франц, #шинэ ерөнхий сайд, #Франсуа Байру,