ЭМЯ-аас Томуу, томуу төст өвчлөлийн нөхцөл байдлыг мэдээлж байна.
Нийслэлийн эрүүл мэндийн газраас томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар өнөөдөр танилцууллаа. Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалтын түвшин өмнөх долоо хоногтой адил алаг цоог дэгдэлтийн түвшинд байна. Амбулаторийн 110 мянган үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчний 9788 тохиолдол илэрсэн буюу өнгөрсөн долоо хоногоос 0.9 хувиар өсчээ.
Түүнчлэн Нийслэлийн түргэн тусламжийн төвд сүүлийн долоо хоногт нийт 10688 дуудлага ирснээс 18.5 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна. Энэ нь өмнөх жилийн түргэн тусламжийн дуудлагын тооноос 68 хувиар өссөн үзүүлэлт юм.
Эрүүл мэндийн байгууллагад одоогийн байдлаар 1636 ор дэлгэн ажиллаж байна. Өнгөрөгч амралтын өдрүүдэд нэгдсэн эмнэлгийн хүлээн авах яаралтай түргэн тусламжийн төвд 3311 хүүхэд үзүүлсэн. Энэ тоо мөн өнгөрөгч долоо хоногоос 43 хувиар өссөн байна. 2024 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрөөс томуугийн 20 амбулатори уртасгасан цагаар ажиллаж байна. Эдгээр амбулаторит 3299 үзлэг хийгдсэнээс 211 хүүхэд хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэсэн оноштой байна.
ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатид хийгдсэн 223 сорьцонд шинжилгээн хийсэн.
Нийт өвчлөгсдийн 80.5 хувийг 0-15 насныхан эзэлж байна. Үүний 44.7 хувь нь 0-5 насны хүүхэд эзэлж байна. Илрэх эмнэлзүйн шинж тэмдгүүдийн хувьд,
Томуугийн эрсдэлт бүлэгт хөхүүл болон 2 хүртэлх насны хүүхдүүд, уушгины архаг эмгэгтэй хүмүүс, мэдрэлийн болон бусад эмгэгтэй, 65-аас насныхан болон эрүүл мэндийн ажилтнууд багтаж байгааг онцолсон юм.

#онцолсон, #live, #ханиад, #хөсүт, #эмя,