Өмнөд Солонгосын цагдаагийн газар цэргийн онц байдал зарласантай холбоотой мөрдөн байцаалтын хүрээнд Ерөнхийлөгч Юн Сук Ёолыг баривчлах хүсэлт гаргах, мөн ерөнхийлөгчийн ордонд нэгжлэг хийх талаар хэлэлцэж байгааг Үндэсний мөрдөн байцаах газрын тусгай мөрдөн байцаах албаны ажилтан баасан гарагт мэдэгдэв.
Арванхоёрдугаар сарын 3-нд гэнэтийн онц байдал зарласан Юныг цагдаа, прокурор, авлигатай тэмцэх газраас сэжигтнээр татан, мөрдөн шалгалтын ажиллагааг эхлүүлээд байгаа.
Сэтгүүлчид албаны хүнээс Юныг баривчлах хүсэлт гаргах эсэх талаар асуухад энэ талаар дотоододоо хэлэлцэж байгаа гэж хариулсан байна.
Албаны хүний хэлснээр цагдаагийн газар мөн түүний өргөөнд нэгжлэг хийж, мөрдөн байцаалтад хамаарах зүйл, баримт бичгийг хураан авах, утасны бичлэг, цахим шуудан, мессеж зэрэг харилцаа холбооны түүхийг нь хураах тушаал гаргаж, байцаалтад дуудах талаар хэлэлцэж байгаа гэв.
Лхагва гарагт мөрдөн байцаагчид онц байдал зарласан шөнийн хурлын протокол болон уг хэрэгтэй холбоотой бусад материалыг цуглуулахаар Ерөнхийлөгчийн Тамгын газар руу нэвтрэхийг оролдсон боловч хамгаалалтын алба нь хамтран ажиллахаас татгалзаж, цагдаа нарт хязгаарлагдмал бичиг баримт гаргаж өгсөн юм.
Мөрдөн байцаалтын баг өмнөх зөвшөөрлийг дахин ашиглах боломжтой эсэх, эсвэл шинээр зөвшөөрөл хүсэх шаардлагатай эсэхийг судалж байгаа аж.
Тус улсын хуулиар нэгжлэг хийх, нотлох баримт хураан авах зөвшөөрөл нь ихэвчлэн нэг долоо хоног эсвэл тодорхой хугацаанд хүчинтэй байдаг байна.
Пүрэв гарагт олон нийтэд хандаж хэлсэн үгэндээ Юн өөрт нь тулгасан бослогын хэргүүдийг няцааж, цэргийн байдлын тухай тогтоолыг засаглалын үйлдэл хэмээн хамгаалж, “эцсийн мөч” хүртэл тэмцэхээ амласан билээ.
Эх сурвалж: Yonhap

#Өмнөд Солонгос, #нэгжлэг хийх зөвшөөрөл, #Ерөнхийлөгч Юн Сук Ёол, #баривчлах хүсэлт,