Ням гарагт Энэтхэгийн далай дахь Францын Майотт архипелагийг бараг зуун жилд тохиогоогүй хүчтэй хар салхи дайран өнгөрсний улмаас хэдэн зуун, магадгүй хэдэн мянган хүн амиа алдсан байж магадгүй гэж Францын орон нутгийн өндөр албан тушаалтан мэдэгдэв. 

Департментын тэргүүн Франсуа-Ксавиер Бивилл орон нутгийн хэвлэл мэдээллийн Mayotte La 1ereсувагт Амь хохирсон хүний тоо хэдэн зуу, магадгүй мянга, бүр хэдэн мянгад хүрч магадгүй гэж би бодож байнагэж ярьжээ.

Францын Дотоод хэргийн яамнаас Чидо хар салхины улмаас амиа алдсан хүний тоог асуухад Хохирогчдын тоог бүрэн тооцоолоход хэцүү байх болно гээд, одоогоор тоог нарийвчлан тогтоох боломжгүй гэж хариулсан байна. 

Францын цаг уурын албанаас мэдээлснээр Чидо хар салхи Майоттыг шөнийн цагаар дайран өнгөрөх үед салхи нь 200 гаруй км/цагийн хурдтай байсан ба орон сууц, төрийн байгууллагууд, эмнэлгийг сүйтгэжээ. Цаг уурчдын тодорхойлсноор энэ нь Майоттыг сүүлийн 90 гаруй жилд дайран өнгөрсөн хамгийн хүчтэй шуурга байв.

Ойролцоох Комороос арлаас ирсэн хууль бус цагаачдын гол төлөв оршин суудаг Майоттын арлуудын нэгний толгод дээр олон зуун түр байшингууд нурсан байгааг харуулсан агаараас авсан бичлэгийг Францын цэргийн хүчин хуваалцсан байна. 

Сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд олон мянган хүн холгүй орших Коморын арлуудаас амьжиргааны түвшин өндөр, Францын нийгмийн халамжийн системд нэвтрэх боломжтой Майотт руу дүрвэхийг оролдож ирсэн.

Францын дотоод хэргийн яамны мэдээлснээр Майоттд 100 мянга гаруй бичиг баримтгүй цагаачид амьдардаг байна. Түүнчлэн Майотт нь нас барагсдыг 24 цагийн дотор оршуулдаг лалын шашинтай газар учраас амь үрэгдэгсдийн нарийн тоог гаргахад хүндрэлтэй байх болно гэж тус яам үзэж байгаа аж.

Парисаас 8,000 км зайд орших тус арал нь Францын бусад хэсгээс хамаагүй ядуу буурай бөгөөд олон арван жилийн турш бүлэглэлийн хүчирхийлэл, нийгмийн эмх замбараагүй байдалтай тэмцэж ирсэн. Хүн амынх нь дөрөвний гурваас илүү хувь Францын ядуурлын түвшнээс доогуур амьдардаг байна.

Циклон ням гарагт мөн Мозамбикийн хойд хэсгийг дайрсан боловч хохирлын хэмжээ нь тодорхойгүй байна. NetBlocks”-ийн мэдээлснээр ширүүн бороо, салхины улмаас эрчим хүч, харилцаа холбооны дэд бүтцэд гэмтэл учирсан гэв.

Комород хоёр хүн хөнгөн бэртэж, 24 хүнийг нүүлгэн шилжүүлж, 21 байшин сүйдсэн талаар эрх баригчид нь мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Reuters

#Франц, #Энэтхэгийн далай, #Майотт, #Чидо хар салхи,