Богино хугацаанд дайн байлдааны үеийн онц байдал тогтоосныхоо төлөө импичменттэй нүүр тулаад буй Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёол “эцсээ хүртэл тэмцэнэ” гэж амлажээ.

Пүрэв гарагт ард түмэндээ хандан үг хэлэхдээ Юн өнгөрсөн долоо хоногт цэргийн дэглэм тогтоосон шийдвэрээ хамгаалж, үүнийг хууль ёсны “засаглалын үйлдэл” гэж тодорхойлоод, бослого гаргахыг завдсан гэх буруутгалыг үгүйсгэсэн байна.

Үндэсний ассамблей Юныг огцруулах асуудлаар хоёр дахь удаагаа санал хураахаас хоёр өдрийн өмнө тэрээр улс орноо төрийн эсрэг хүчнээс хамгаалахыг оролдсон гэж тайлбарлав.

Юн цааш нь Засгийн газрын үйл ажиллагаанд саад болж, үндсэн хуулийн тогтолцоог алдагдуулах үүрэг хүлээсэн хүчин, гэмт бүлэглэлүүд БНСУ-ын ирээдүйд заналхийлэхээс урьдчилан сэргийлэхийн тулд би эцсээ хүртэл тэмцэх болно” гэж амласан байна.

Мөн онц байдал зарласан явдал нь сөрөг хүчний дайралтаас либерал ардчилал, үндсэн хуулийн дэг журмыг хамгаалах зорилготой байсан гэдгийг тэрээр мэдэгджээ.

Түүнчлэн Юн дайн байлдаан дэглэм тогтоох тухай тогтоол нь бослого гаргах зорилготой биш байсан тул эрүүгийн хэрэг үүсгэх шалтгаан болох боломжгүй гэж өөрийгөө хамгаалсан байна. “Сөрөг хүчин байлдааны байдал зарлахыг бослоготой адилтгаад тогтворгүй байдал үүсгэхээр зорьж байна” гэж тэрээр хэлэв.

Үргэлжлүүлэн “Дайны байдал зарласанд гайхаж, сандарсан ард түмнээсээ дахин уучлалт гуйж байна. Ард түмэндээ үнэнч байна гэдэгт минь итгээрэй” гэж хэлсэн байна.

Өнгөрсөн амралтын өдөр болсон сөрөг хүчнийхний удирдсан импичментийн санал хураалтад Юны Ардын хүч намын гурван гишүүнээс бусад нь оролцохоос татгалзсан тул тэрээр албан тушаалдаа үлдэхээр болсон. Гэвч гол сөрөг хүчин болох Ардчилсан нам импичментийн төслийг дахин өргөн барьсан бөгөөд бямба гарагт хоёр дахь удаагаа санал хураалт болох төлөвтэй байна.

Мөн онц байдал зарласан ерөнхийлөгчийг огцрохыг шаардсан иргэдийн эсэргүүцэл тус улсад өрнөсөөр байна.

Арванхоёрдугаар сарын 3-ны өдөр гэнэтийн шийдвэр гаргахад оролцсон Юны холбоотнууд болох цэргийн болон төрийн албан тушаалтнууд мөн эрүүгийн хэрэгт татагдаад байгаа бөгөөд одоогоор гурван хүн баривчлагджээ.

Эх сурвалж: The Guardian

#Өмнөд Солонгос, #Ерөнхийлөгч Юн Сук Ёол,