НАСА-ийн Жеймс Уэбб телескопын хоёр жилийн турш цуглуулсан мэдээлэлд үндэслэн орчлон ертөнц таамаглаж байснаас 8 орчим хувиар илүү хурдан тэлж байна гэсэн Хаббл огторгуйн дурангийн өмнөх ажиглалтыг баталсан байна.

Одоогийн байдлаар бидэнд буй хамгийн өндөр хүчин чадалтай огторгуйн дуран болох Уэббийн хийсэн ажиглалт нь төхөөрөмжийн доголдлоос болж өмнөх үеийн Хаббл дурангийн өгөгдөлд ямар нэгэн байдлаар алдаа гарсан гэсэн хувилбарыг үгүйсгэсэн чухал нээлт боллоо.

Даваа гарагт Astrophysical Journal сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны ахлах зохиогч, Жонс Хопкинсийн их сургуулийн астрофизикч Адам Рисс олон жилийн турш эрдэмтдийн учрыг нь олохыг хичээж ирсэн Хаббл дурангаас олж авсан өгөгдлийг Уэбб сансарт ниссэн эхний хоёрхон жилдээ баталж чадсаныг онцолсон байна. 

2011 оны физикийн салбарын Нобелийн шагналт Рисс сансар огторгуйн анхны нөхцөл байдал, түүний олон тэрбум жилийн хувьслын талаарх одон орон судлаачдын мэдлэгт үндэслэсэн анхны таамаг буруу байсныг хүлээн зөвшөөрөхдөө Тийм ээ, бидний орчлон ертөнцийн талаарх ойлголтод ямар нэг зүйл дутагдаж байх шиг байнахэмээжээ. 

Ингэхдээ хүн төрөлхтний харанхуй матери болон харанхуй энергийн талаарх ойлголт дутмаг байгааг тэмдэглээд, эдгээрийг орчлон ертөнцийн хурдацтай тэлэлтийн шалтгаан байж магадгүй гэж тайлбарлав. Түүний хэлснээр уг хоёр элемент нь орчлон ертөнцийн 96%-ийг бүрдүүлдэг аж.

Орчлон ертөнцийн 27 орчим хувийг эзэлдэг гэж үздэг харанхуй матери нь үл үзэгдэх боловч од, гариг, сар, дэлхий зэрэг ертөнцийн ердөө 5%-ийг эзэлдэг бидний харж чадах бүх зүйлд үзүүлэх таталцлын нөлөөгөөр нь оршин байдаг гэж таамагладаг материйн хэлбэр юм. 

Харин орчлон ертөнцийн 69 орчим хувийг эзэлдэг харанхуй энергийг таталцлын эсрэг үйлчилж, орчлон ертөнцийн хурдацтай тэлэлтэд нөлөөлдөг сансар огторгуйн өргөн уудам бүс нутгийг хамарсан энергийн хэлбэр гэж үздэг.

Сансар судлалын стандарт загварын дагуу Хабблын тогтмолын утга (орчлон ертөнцийн тэлэлтийг хэмжих утга) ойролцоогоор 67-68 км/с/Мпк байх ёстой боловч Хаббл болон Уэбб дурангийн өгөгдөл нь дунджаар 73 км/с/Мпк утгыг заадаг бөгөөд ойролцоогоор 70-76 хооронд хэлбэлздэг байна.

13-14 тэрбум жилийн өмнө болсон их тэсрэлтийн дараа орчлон ертөнц үүссэн бөгөөд тэр цагаас хойш ертөнц тасралтгүй тэлсээр байгаа юм. Эрдэмтэд 1998 онд энэхүү тэлэлтийг хурдсаж байгааг тогтоосон ба тухайн үеэс шалтгааныг нь харанхуй энергитэй холбоотой гэж таамаглаж байв.

Эх сурвалж: Reuters

#Жеймс Уэбб, #орчлон ертөнцийн тэлэлт, #харанхуй матери, #харанхуй энерги,