Исламын зэвсэгт бүлэглэлийн тэргүүлсэн босогчдын дайралтын улмаас Башар аль-Асадын дэглэм нуран унасны дараа Орос улс цэргүүдээ Сириэс аюулгүй гарахын тулд Туркээс дэмжлэг хүссэн тухай “CNN Turk” мэдээлжээ.
Орос улс хуурай замын цэргээ татан гаргахаар төлөвлөж байгаа боловч Тартус дахь тэнгисийн цэргийн байгууламж болон Хмеймим агаарын баазаас цэргээ татах бодолгүй байгааг нэрээ нууцалсан эх сурвалж мэдээлсэн байна.
Оросын цэргүүдийг эхлээд Сири дэх Туркийн хяналтад байдаг хэсэг рүү шилжүүлж, тэндээс агаараар Орос руу шилжүүлэхээр хэлэлцэж байгаа аж.
2015 онд Орос улс Сирийн иргэний дайнд хөндлөнгөөс оролцож, Асадын засгийн газрыг сөрөг хүчин болон Исламын улс бүлэглэлийн алан хядагчдаас хамгаалах зорилгоор цэргүүдээ тус улс руу илгээхдээ эдгээр баазуудыг ашиглаж байв.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өнөөдөр хэвлэлд мэдээлэл өгөх үеэрээ Москва эдгээр баазуудын аюулгүй байдлыг чухалчилж байгааг мэдэгдсэн байна.
Тэрээр “Бид аюулгүй байдлыг хангаж чадах хүмүүстэй холбогдохын тулд боломжтой, шаардлагатай бүхнийг хийж байна. Мөн манай цэргүүд ч урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа” гэж хэлжээ.
Песков мөн сэтгүүлчдэд хандан Тартус, Хмеймим дэх баазуудын ирээдүйн талаар ярилцах нь эрт байна гэж хэлээд, “Сирийн эрх баригчид хэн байхаас үл хамааран хэлэлцэх ёстой сэдэв” гэж мэдэгдэв.
Түүнчлэн Орос улс Асадыг түлхэн унагасан босогчдын холбоотон Турктэй хэлэлцээр хийж байгааг хэлсэн байна.
Асадыг огцруулсан босогчид “Сирийн нутаг дэвсгэр дэх Оросын армийн баазууд болон дипломат байгууллагуудад халдахгүй гэсэн амлалт өгсөн” талаар нэрээ нууцалсан эх сурвалжаас иш татан Оросын мэдээллийн агентлагууд ням гарагт мэдээлж байв.
Эх сурвалж: The Moscow Times

#ОРос, #СИри, #турк, #Башар аль-Асадын дэглэм,