Оросын бүрэн хэмжээний түрэмгийлэл эхэлснээс хойш Украины 43,000 орчим цэрэг амь үрэгдсэн болохыг Володимир Зеленьский мэдэгдэв.
Украины ерөнхийлөгч олон нийтийн сүлжээнд нийтэлсэн нийтлэлдээ 370,000 цэрэг бэртэж гэмтсэн гэж мэдэгдсэн ч үүнд нэгээс олон удаа шархадсан болон хөнгөн бэртэл авсан цэргүүдийн тоо орсон байна.
Тэрээр мөн дайнд Оросын 198,000 цэрэг алагдаж, 550,000 цэрэг шархадсан гэж мэдэгджээ.
Орос болон Украины зүгээс нөгөө талынхаа хохирлын тооцоог тогтмол нийтэлж ирсэн ч өөрсдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсаар ирсэн.
Шинэ мэдээлэл нь он гарснаас хойш украинчуудын нас баралт мэдэгдэхүйц нэмэгдсэнийг харуулж байна. Зеленьскийг хамгийн сүүлд өнгөрсөн хоёрдугаар сард энэ талаар мэдээлэл өгөх үед дайнд амь үрэгдсэн украин цэргийн тоо 31,000 байсан юм.
АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп олон нийтийн сүлжээнд Украин 400,000 цэргээ “инээдэмтэйгээр алдсан” бол 600,000 орчим орос хүн алагдаж, шархадсан гэж бичсэний дараа Украины ерөнхийлөгч хохирлын тоог мэдээлсэн байна. Трамп эдгээр тоо баримт хаанаас гарсныг дурдаагүй байна.
Оросын хохирлын талаарх Зеленьскийн тооцоо барууны өндөр албан тушаалтнуудын өгсөн мэдээлэлтэй ойролцоо байгаа аж. Барууныхан Оросын 800,000 орчим цэргийг дайнд алагдсан эсвэл шархадсан гэж үзэж байна.
Их Британийн Батлан хамгаалах яам Орос улс зөвхөн арваннэгдүгээр сард л гэхэд 45,680 хүнээ алдсан гэж мэдэгджээ. Мөн тагнуулын хамгийн сүүлийн үеийн тооцоогоор өдөрт дунджаар 1,523 орос цэрэг алагдаж, шархдаж байгаа гэв.
Харин арваннэгдүгээр сарын 28-нд Орос улс нэг өдрийн дотор 2,000 гаруй хүнээ алдсан нь нэг өдрийн дотор хамгийн их хохирол амссан өдөр болсон байна.
Москва эдгээр тоо баримттай маргадаг бөгөөд Украины хохирлыг Оросынхоос “олон дахин их” гэж мэдэгдэж байсан удаатай.
Гэсэн ч тулааны талбарт хэрэгжүүлж буй “мах бутлуурын” тактикийнх нь улмаас Оросын хохирлын тоо Украиныхаас хамаагүй өндөр байдаг гэдэгт гадны улсууд санал нэгддэг.
Эх сурвалж: BBC

#Володимир Зеленьский, #ОРос, #Украины дайн, #хохирлын тоон мэдээлэл,