АНУ-ын өнгөний хүрээлэн буюу “Pantone” 2025 оны гол өнгөөр сэтгэл хөдөлгөм "зөөлөн бор” өнгийг нэрлэжээ. Пүрэв гарагт нийтэлсэн мэдэгдэлдээ өнгөний мэргэжилтнүүд 17-1230 кодтой Мокка Муссыг “сэтгэлд мэдрэгдэх, сэтгэлийг тайвшруулах дулаан уур амьсгал шингэсэн зөөлөн бор өнгө” хэмээн тодорхойлсон байна.
Жил бүрийн арванхоёрдугаар сард “Pantone” ирэх жилийн гол өнгийг нэрлэдэг бөгөөд энэ уламжлал нь 26 дахь жилдээ үргэлжилж байгаа юм.
“Pantone Color Institute”-ийн мэргэжилтнүүд сонголтоо хийхийн тулд “high-fashion” шоу, интерьер дизайны чиг хандлага, поп соёлын онцлох мөчүүд болон хүний сэтгэл зүйг судалдаг.
Тус байгууллага анх 1999 оны гол өнгөөр “Sky Blue” өнгийг нэрлэж байсан бол 2024 оны өнгөөр “амар амгалан, тайван тогтууныг мэдрүүлэх цайвар, жимсний өнгө” болох “Peach Fuzz”, 2023 оны өнгөөр “уламжлалт бус цаг үеийн уламжлалт бус өнгө” болох “Viva Magenta”-г сонгож байв.
Энэ жилийн хувьд "Pantone" анх удаа оны гол өнгийг бодит амьдрал дээр мэдрүүлэхээр төлөвлөсөн байна. Нью-Йорк, Шанхай, Мумбай зэрэг томоохон хотод Мокка Мусс амилах бөгөөд эхний зогсоол нь "London Eye" байх гэнэ.
Эх сурвалж: CNN

#Pantone, #өнгөний хүрээлэн, #оны гол өнгө,