Ерөнхийлөгч Жо Байден Христийн мэндэлсний баярын өмнөх өдөр халзан бүргэд шувуунд хүндэтгэл үзүүлэх тухай хуульд гарын үсэг зурснаар тус шувуу албан ёсоор АНУ-ын үндэсний шувуу болжээ.

Энэхүү шувууг 1782 оноос хойш АНУ-ын Төрийн Их тамга дээр буулгаж, албан ёсны баримт бичигт ашиглаж ирсэн бөгөөд олон жилийн турш төрийн бэлгэ тэмдэг байсаар ирсэн.

Гэвч өнөөг хүртэл түүнийг үндэсний бахархалт шувуу гэж албан ёсоор зарлаагүй байсан юм.

Тус шувууг төрийн бэлгэ тэмдэг болгон ашиглаж эхэлснээс 250 жил орчмын дараа халзан бүргэд ийнхүү албан ёсоор АНУ-ын үндэсний бахархалт шувуу болж байгаа ч уг шувууны статусыг хүн бүр хүлээн зөвшөөрдөггүй.

Тухайлбал, АНУ-ыг үндэслэгч эцгүүдийн нэг Бенжамин Франклин уг амьтныг улс орноо төлөөлүүлэхээр сонгосныг эсэргүүцэж, ёс суртахуунгүй байдлын бэлгэдэл шувуу гэж нэрлэж байв.

Халзан бүргэд нь дэлхийн бусад бүргэдийн нэгэн адил хүч чадал, эр зориг, эрх чөлөө, үхэшгүй мөнхийн бэлгэдэл байсаар ирсэн. Мөн халзан бүргэд нь зөвхөн Хойд Америкт нутагладаг.

Халзан бүргэдийг үндэсний шувуу гэж тодорхойлох хуулийг Миннесота мужийн хууль тогтоогчид санаачилсан аж. Сенатор Эми Клобучарын хэлснээр тус муж нь халзан бүргэдийн тоо толгойгоор улсад дээгүүр ордог байна. 

Мөн халзан бүргэд нь 1940 оны Төрийн сүлдний тухай хуулийн дагуу хамгаалагдсан бөгөөд энэ амьтныг худалдах, агнахыг хориглосон байдаг.

Нэгэн цагт уг шувуу устах ирмэг дээр байсан ч 2009 оноос хойш тоо толгой нь эрс нэмэгдсэн байна. 

Эх сурвалж: BBC

#АНУ, #үндэсний бахархалт шувуу, #халзан бүргэд,