НАТО-ийн гишүүн улсын гурван удаагийн сонгууль “Оросын түрэмгий эрлийз дайралт”-ын бай болсон тухай баримт бичгүүдийг нууцын зэрэглэлээс гаргасны дараа АНУ Румыний ерөнхийлөгчийн сонгуульд санаа зовж буйгаа илэрхийлжээ.
Өмнө нь сонгогчдоос ердөө нэг оронтой тоонд дэмжлэг авч байсан Оросын талыг баримтлагч хэт үндсэрхэг үзэлтэн Кэлин Жоржеску арваннэгдүгээр сарын 24-нд болсон ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд ялалт байгуулсан нь НАТО болон Европын холбооны зүүн жигүүрт орших тус улсын хувьд томоохон гэнэтийн зүйл болсон юм.
Лхагва гарагт Румын улсын Аюулгүй байдлын дээд зөвлөлийн задалсан нууцын зэрэглэлтэй баримт бичгүүдээс харвал сонгуулийн үеэр Жоржескуг “TikTok” платформ дээр зохион байгуулалттай хаягууд, автоматаар санал болгодог алгоритмууд болон төлбөртэй сурталчилгааны тусламжтайгаар идэвхтэй сурталчилсан байна.
Мөн “Румыний сонгуулийн үйл явцад хөндлөнгөөс нөлөөлөх зорилготой кибер үйл ажиллагаанд Орос улс оролцсон” гэж тус зөвлөл дүгнэсэн байсан ба Вашингтон уг дүгнэлтэд санаа зовж байгааг АНУ-ын Төрийн департамент мэдэгджээ.
“Атлантын далайг дамнасан хамтын нийгэмлэгт өөрийн байр сууриа тогтоох гэсэн Румыний шаргуу хөдөлмөрийг тус улсын гадаад бодлогыг барууны холбоотнуудаас холдуулахыг эрмэлзэж буй гадаадын оролцогчид бусниулж чадахгүй” гэж Төрийн департамент мэдэгдэлдээ өгүүлсэн байна.
Цааш нь “Хэрэв гадаад бодлогод өөрчлөлт гарвал энэ нь АНУ-Румыний аюулгүй байдлын хамтын ажиллагаанд ноцтойгоор нөлөөлөх болно. Мөн Румын гадаадын хөрөнгө оруулалтаа хязгаарлавал Америкийн компаниуд тус улсад үргэлжлүүлэн хөрөнгө оруулахад асуудалтай болох болно” гэж анхааруулжээ.
Хэт барууны үзэлтэй Жоржеску нь Оросын түрэмгийллийн эсрэг Румыний Украинд үзүүлж буй тусламжийг зогсооно гэж удаа дараа мэдэгдэж байсан ба Оросын Ерөнхийлөгч Владимир Путинийг жинхэнэ удирдагч, эх оронч гэж үздэг нэгэн юм.
Ням гарагт ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дугаар шатны санал хураалт явагдах бөгөөд Жоржеску Европын талыг баримтлагч, центрист үзэлтэй Елена Ласкониг ялж магадгүй гэж шинжээчид болон дипломатууд үзэж байна.
Эх сурвалж: Reuters

#АНУ, #ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ, #Румын, #Оросын хөндлөнгийн оролцоо,