Талибанчууд афган эмэгтэйчүүдийг эх баригч, сувилагчаар суралцахыг хориглосноор тус улсын эмэгтэйчүүдийн боловсрол эзэмших сүүлчийн зам хаагдсан байна.

Афганистаны таван тусдаа байгууллага дараагийн мэдэгдэл хүртэл үйл ажиллагаагаа хаах шаардлагатай тулгарснаа нотолсон бөгөөд энэ мэдээг сонсоод уйлж буй оюутнуудыг харуулсан дүрс бичлэгийг онлайн орчинд нийтэлсэн байна.

2021 оны наймдугаар сард Афганистанд хяналтаа тогтоосноос хойш Талбаны засгийн газар өсвөр насны охидыг дунд болон дээд сургуульд суралцахыг хориглох зэргээр эмэгтэйчүүдийн боловсрол эзэмших боломжийг шат дараатайгаар хязгаарлаж ирсэн билээ.

Сургалтын хөтөлбөрийг өөрчлөх зэрэг хэд хэдэн асуудлыг шийдмэгц охидыг сургуульд дахин суралцах боломжийг нээнэ гэж удаа дараа амласан ч ямар нэгэн өөрчлөлт гараагүй байгаа юм. 

Гэсэн ч өнөөг хүртэл Афган эмэгтэйчүүдийн хувьд боловсрол эзэмших цөөн хэдэн боломжийн нэг нь коллежуудаар дамжуулан сувилагч, эх баригч мэргэжлээр суралцах явдал байв. 

Эх баригч, сувилахуйн ажил нь мөн Талибаны засгийн газрын эмэгтэйчүүдэд тавьсан хязгаарлалтын дагуу эмэгтэйчүүдийн хийх боломжтой цорын ганц мэргэжлүүдийн нэг юм. Тус улсад эрэгтэй эмч нарыг эрэгтэй асран хамгаалагчгүй тохиолдолд эмэгтэй өвчтөнүүдийг эмчлэхийг зөвшөөрдөггүй.

Талибаны зарласан шинэ хязгаарлалтын дараа эх барих, сувилагчийн сургалтад хамрагдаж буй 17,000 эмэгтэйд юу тохиолдох нь тодорхойгүй байна.

Сургалтын төвийн нэг суралцагч Бидний олонхынх нь хувьд хичээлд суух нь удаан хугацааны ажилгүйдэл, сэтгэл гутрал, гэртээ тусгаарлагдсаны дараа бага зэрэг найдвар өгч байсан юм гэж хэвлэлд ярьжээ.

Хязгаарлалт нь мөн эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй байна. Өнгөрсөн жил НҮБ Афганистанд нэмж 18,000 эх баригч шаардлагатай гэж тооцоолж байжээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын мэдээлснээр Афганистан улс эхийн эндэгдлийн харьцаагаар дэлхийд доогуур ордог бөгөөд өнгөрсөн онд нийтэлсэн тайланд өгүүлснээр 100,000 амьд төрөлтөд дунджаар 620 эмэгтэй энддэг байна. 

Эх сурвалж: BBC

#афганистан, #талибан, #эмэгтэйчүүдийн боловсрол,