Пакистан улс бичиг баримтгүй цагаачдад арваннэгдүгээр сарын 1-ний өдрийг дуустал тус улсыг сайн дураараа орхин гарах эцсийн хугацаа өгөөд, үүнээс хойш хууль бус цагаачдыг албадан гаргахаа мэдэгдсэн.
Тус улс шийдвэрээ аравдугаар сарын 4-нд танилцуулсан бөгөөд Афганистан дахь Талибаны засгийн газрын мэдээлснээр есдүгээр сарын 23-аас аравдугаар сарын 22-ны хооронд Пакистанаас буцаж ирсэн афганчуудын тоо 60,000-д хүрсэн байна.
Энэ нь ердийн үеийнхээс гурав дахин их тоо болохыг Талибаны дүрвэгсдийн яамны хэвлэлийн төлөөлөгч Абдул Муталеб Хаккани мэдэгдэв.
Албан ёсны тоо баримтаар Пакистанд 4 сая гаруй афган цагаач, дүрвэгсэд амьдардаг бол тэдний 1.7 сая орчим нь бичиг баримтгүй байдаг аж. Цагаачдын дийлэнх хувийг афганчууд эзэлдэг ба 2021 онд Талибаны хөдөлгөөн Афганистанд хяналтаа тогтоосны дараа олон хүн Пакистанд ирсэн боловч 1979 оны Зөвлөлтийн довтолгооны дараа илүү олон хүн ирж байжээ.
Холбооны Дотоод хэргийн сайд Сарфараз Бугтигийн анхааруулснаар хууль сахиулах байгууллагууд мягмар гарагаас эхлэн Пакистанд байгаа “хууль бус цагаачдыг албадан гаргаж эхэлнэ.”
Тэднийг "хорих төвд" хүргэж, дараа нь албадан гаргана, ингэхдээ эмэгтэйчүүд, хүүхэд, ахмад настнуудтай "хүндэтгэлтэй" харьцах болно гэж тэрээр сэтгүүлчдэд хэлэв. Гэхдээ цагаачдыг тус төвд хэр удаан саатуулж болох талаар мэдээлэл өгөөгүй байна.
Харин бичиг баримтгүй цагаачдад хуурамч үнэмлэх олж авах эсвэл ажилд ороход нь тусалсан Пакистаны иргэд хуулийн хариуцлага хүлээх болно гэж Бугти анхааруулжээ.
Хууль ёсны статустай афганчууд үүнд хамаарахгүй гэж мэдэгдэж байгаа ч 2023 оны аравдугаар сарын 18-ны байдлаар бичиг баримттай 14,700 афган хүн Пакистаныг орхин гарсан нь өнгөрсөн жилийн нийт 6,039-өөс хоёр дахин их тоо болохыг НҮБ-ын Дүрвэгсдийн комисс мэдээлсэн байна.
Мөн Пакистанд оршин суудаг хууль ёсны бичиг баримттай афган хүмүүсийн эсрэг дарамт шахалт нэмэгдсэн талаар олон эх сурвалж мэдээлж байгаа аж.
Хүний эрхийг хамгаалагчдын сүлжээний гишүүн, өмгөөлөгч Аббас “Арваннэгдүгээр сар гарвал маш эмх замбараагүй байдал үүснэ, Афганистаны дүрвэгсдийн хуаранд эмх замбараагүй байдал бий болно” гэж “Reuters” агентлагт ярьсан байна.
Эх сурвалж: Reuters

#Афганистан Улс, #Пакистан улс, #хууль бус цагаачид,