АНУ нь Талибаны засгийн газрын Дотоод хэргийн сайдаар ажиллаж буй “Хаккани” бүлэглэлийн удирдагч Сиражуддин Хакканийг оролцуулаад тус зэвсэгт бүлэглэлийн гишүүдийн талаар мэдээлэлд олон сая долларын шагнал амлаж байснаа цуцалжээ.
Хаккани бүлэглэл нь АНУ тэргүүтэй улс орнуудын Афганистанд явуулсан ажиллагааны үеэр Америк, Энэтхэгийн элчин сайдын яам болон НАТО-ийн хүчний эсрэг томоохон халдлагуудыг үйлдэж байсан юм.
Тус бүлэглэл 2021 онд гадаадын цэргүүд тус улсаас гарснаас хойш Афганистаныг хяналтдаа байлгаж байгаа Талибаны засгийн газрын чухал, нөлөө бүхий хэсэг юм. Ерөнхийлөгч Доналд Трампын анхны бүрэн эрхийн хугацаанд АНУ Талибантай хэлэлцээр байгуулсны үр дүнд улс орнууд цэргийн хүчээ тус улсаас эргүүлэн татаж байв.
Мөнгөн шагналыг цуцлах арга хэмжээ нь Ерөнхийлөгч Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацаа эхэлснээс хэдэн долоо хоног, АНУ-ын албаны хүмүүс Кабулд Талибаны засгийн газартай уулзсанаас хэдхэн хоногийн дараа болж байна.
АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Сиражуддин Хаккани, түүний ах Абдул Азиз Хаккани, хүргэн ах Яхья Хаккани нарын төлөө “одоогийн байдлаар ямар ч мөнгөн шагнал амлаагүй” гэдгийг баталсан боловч Хаккани бүлэглэлийг гадаадын террорист байгууллага ангилалд багтсан хэвээр байгааг хэлжээ.
Талибаны Дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Абдул Матин Кани дээрх үйл явдлыг түүний засгийн газрын дипломат хүчин чармайлтын үр дүн гэж нэрлээд, “дэлхийтэй, ялангуяа АНУ-тай харилцах шинэ алхам” гэж тодорхойлсон байна. Мөн АНУ-ын төлөөлөгчид Талибаны засгийн газартай эерэг харилцаа, итгэлцлийг нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн болохыг мэдэгджээ.
Бямба гарагт Барьцаалагдсан хүмүүсийн асуудал хариуцсан тусгай элч Адам Бейлер, АНУ-ын Элчин сайд асан Залмай Халилзад тэргүүтэй АНУ-ын төлөөлөгчид Кабулд Талибаны засгийн газрын Гадаад хэргийн сайд Амир Хан Муттаки болон бусад албаны хүмүүстэй уулзсан юм.
Уулзалтын дараа Талибаны засгийн газар 2022 оны арванхоёрдугаар сард Афганистанд аялж яваад баривчлагдсан АНУ-ын иргэн Жорж Глезманныг сулласан байна.
Эх сурвалж: BBC

#АНУ, #афганистан, #Хаккани бүлэглэл,