Баасан гарагийн үдээс хойш Өмнөд Солонгосын Санчон мужид эхэлж, дараа нь Уйсеонг мужид тархсан ой хээрийн түймрийн улмаас амь үрэгдсэн хүний тоо 24-д хүрчээ.

Амь үрэгдэгсдийн дийлэнх нь 60-70 насныхан бөгөөд бэртэж гэмтсэн 26 хүний 12-ынх нь биеийн байдал хүнд байна. Мөн 23,000 гаруй хүн хээрийн түймрийн улмаас гэр орноо орхин дүрвэжээ.

Эрх баригчдын мэдээлснээр хүчтэй салхи, хуурайшилтын нөлөөгөөр түймэр хөрш Андун, Чонгсон, Ёньян, Ёндэок зэрэг мужид тархаж байна.

Лхагва гарагийн үдээс хойш Уйсеонг мужийн нэг нисдэг тэрэг осолдсон болохыг холбогдох албаныхан мэдээлжээ. Ой хээрийн түймэртэй тэмцэх ажилд олон мянган гал сөнөөгч, 5,000 орчим цэргийн албан хаагч болон Солонгос дахь АНУ-ын цэргийн нисдэг тэрэгнүүд оролцож байгаа аж.

Мягмар гарагт үндэсний гал түймрийн газраас аюулаас хамгаалах сэрэмжлүүлгийг хамгийн дээд түвшинд хүргэж нэмэгдүүлсэн байна

Одоогоор түймэрт 17,000 орчим га ой мод шатсан ба хамарсан газар нутгийн хэмжээгээр Өмнөд Солонгосын түүхэнд гуравт орж байгаа аж. Мөн хамгийн олон хүний амийг авсан ой хээрийн түймэр гэгдэж байна.

Уйсеон хотын МЭ 618 онд баригдсан 1,300 жилийн настай Гоунса сүм түймэрт шатсан бөгөөд зарим соёлын дурсгалыг аюулгүй газар руу шилжүүлсэн ч олон зүйл устжээ. Чосон гүрний (1392-1910) үеийн үндэсний баялаг гэж тооцогддог буддын шашны архитектурын үнэт өв мөн устсаныг ойн аж ахуйн албаныхан баталсан байна.

Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Хан Дак Су уг түймрийг “манай улсын түүхэн дэх хамгийн аймшигт ой хээрийн түймэр” хэмээн тодорхойлоод, бүх хүч, нөөц бололцоогоо дайчилж байгаа ч хүчтэй салхи гал унтраах ажилд саад болж байгааг хэлжээ.

Мөн “Өнөөдөр эсвэл маргааш бороо орж, гал түймэртэй тэмцэх бидний ажилд нэмэр болно гэж найдаж байна” гэж мэдэгдсэн байна.

Гэсэн ч Солонгосын цаг уурын газрын мэдээллээр лхагва гарагт тус бүс нутагт бороо орох төлөвгүй байгаа бол пүрэв гарагт бага хэмжээний буюу 5-10 мм хур тунадас орох төлөвтэй байна.

Түүнчлэн ой хээрийн түймрийн хариу арга хэмжээний талаарх алдаа дутагдлыг сайтар хянаж, ирээдүйд урьдчилан сэргийлэх стратегийг сайжруулахад анхаарч ажиллахаа Хан амлажээ.

Өмнөд Солонгост дунджаас бага хур тунадас орсны улмаас ердийнхөөс илүү хуурай байгаа ба энэ он гарсаар аль хэдийн 244 түймэр бүртгэгджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 2.4 дахин өндөр тоо аж.

Засгийн газрын зүгээс ой хээрийн түймрийн гол шалтгаануудын нэг болох хууль бусаар ой мод шатаадаг явдал, иргэдийн анхаарал болгоомжгүй байдлыг таслан зогсоохоо амласан байна.

Эх сурвалж: BBC

#ой хээрийн түймэр, #Өмнөд Солонгос, #Санчон муж, #Уйсеонг муж,