Өчигдөр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёол цэргийн онцгой дэглэм зарлаж, хэдэн цагийн дараа парламентын гишүүдийн эсэргүүцлийн улмаас дэглэмээ цуцлах шийдвэр гаргасан нь сүүлийн хэдэн арван жилд тус улсад тохиолдсон хамгийн том улс төрийн хямралыг үүсгэлээ. 

Болсон үйл явдлын дараа сөрөг хүчний намуудын хууль тогтоогчдын эвсэл Юныг огцруулахыг шаардаж, хуулийн төслийг өргөн барихаа мэдэгдсэн бөгөөд 72 цагийн дотор санал хураалт явуулах төлөвтэй байна. 

Эвслийн хууль тогтоогчдын нэг Хван Ун Ха сэтгүүлчдэд хандан Парламент ерөнхийлөгчийн бүрэн эрхийг нэн даруй түдгэлзүүлж, түүнийг огцруулах тухай хуулийн төслийг хурдан батлахад анхаарлаа хандуулах ёстой гэж мэдэгджээ.

Сөрөг хүчний Ардчилсан нам Юныг өөрөө огцрохыг эсвэл импичменттэй нүүр тулахыг уриалав. “Хэдийгээр байлдааны байдлыг цуцалсан ч эх орноосоо урвасан гэх хэргээс зайлсхийж чадахгүй. Ерөнхийлөгч Юн улс орныг хэвийн удирдаж чадахаа больсон нь бүх ард түмэнд ил боллоо. Тэр огцрох ёстой гэж тус намын парламентын гишүүн Пак Чанда мэдэгджээ.

Эрх баригч Ардын хүчний намын дарга мөн Батлан ​​хамгаалахын сайд Ким Ён Хёныг албан тушаалаас нь буулгаж, Засгийн газрын бүрэлдэхүүнийг бүхэлд нь огцруулахыг уриалсан байна. 

Лхагва гарагт Өмнөд Солонгосын үйлдвэрчний эвлэлийн хамгийн том эвсэл болох Солонгосын үйлдвэрчний эвлэлийн холбоо Сөүлд жагсаал зохион байгуулахаар төлөвлөж байгаа ба Юныг огцрох хүртэл ажил хаялтаа үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгджээ.

Үүнтэй холбоотойгоор АНУ-ын Элчин сайдын яам тус улс дахь өөрийн иргэдийг эсэргүүцлийн жагсаал болж буй газраас зайлсхийхийг уриалсан бол Naver Corp, LG Electronics Inc зэрэг томоохон ажил олгогчид ажилчдаа гэрээсээ ажиллахыг зөвлөсөн байна.

Парламентын гишүүдийн гуравны хоёроос дээш нь дэмжсэн тохиолдолд Үндэсний ассамблей ерөнхийлөгчийг огцруулах боломжтой. Дараа нь Үндсэн хуулийн цэцийн есөн шүүгчийн зургаагийнх нь саналаар импичментийг баталгаажуулах ёстой байна.

Юны нам 300 гишүүнтэй хууль тогтоох байгууллагад 108 суудалтай.

Эх сурвалж: Reuters

#Өмнөд Солонгос, #импичмент, #Ерөнхийлөгч Юн Сук Ёол,