Мягмар гарагийн шөнө жижиг астероид дэлхийг мөргөж, Сибирийн алслагдсан Якутын тэнгэрийг гэрэлтүүлжээ. 

АНУ-ын эрдэмтэд уг объектыг дөнгөж мягмар гарагт илрүүлсэн бөгөөд COWECP5 гэж нэрлээд байжээ. Хэмжээг нь нэг метр орчим гэж тооцоолсон ч дараа нь 70 сантиметр болгож бууруулсан байна.

Уг астероид мягмар гарагт орон нутгийн цагаар 1:15 цагийн орчимд Якутын Лена голын дээгүүр зурвасхийхдээ тэнгэрийг гэрэлтүүлсэн нь олон зуун километрийн зайнаас ч харагдсан байна. 

Гэхдээ уг гэрлийн шоу Якутскаас баруун өмнө зүгт 650 км зайд орших, 10,000 орчим оршин суугчтай Олёкминск хотод хамгийн тод харагджээ.

Ховор тохиолдох уг үйл явдлыг бичиж авсан зарим оршин суугчид олон нийтийн сүлжээнд видео бичлэгээ хуваалцсан байна.

АНУ-ын сансрын агентлаг НАСА-аас мэдээлснээр COWECP5-ыг ирж буй сансрын биетүүдийн талаар дохио өгдөг ATLAS ажиглалтын систем илрүүлжээ. Систем долоо хүртэл хоногийн өмнө аливаа биетийн талаар дохио өгдөг ч энэ тохиолдолд ердөө долоон цагийн өмнө илрүүлж, нөлөөллийн цар хүрээг нь тооцоолсон байна. 

Мягмар гарагийн астероид энэ жил дэлхийн агаар мандлыг мөргөсөн дөрөв дэх астероид байсан ч жижиг хэмжээтэй байсан тул ямар ч хохирол учруулаагүй. 2017 оны судалгаагаар ноцтой хохирол учруулахын тулд сансрын объект 18 метр орчим хэмжээтэй байх ёстой.

2013 онд Оросын Челябинск хотын дээр задарсан солир 17-20 метрийн хэмжээтэй байжээ. Солирын дэлбэрэлтийн улмаас газар дээр цонхнууд хагарч, 1000 гаруй хүн гэмтэж, түлэгдсэн байна.

Эх сурвалж: RT

#онцолсон, #Сибирь, #солир, #астероид, #Якут,