Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан /2024.12.03/ НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Халид Шарифитай уулзлаа.

УИХ-ын гишүүн Ж.Баясгалан НҮБ-аас жил бүр уламжлал болгон тэмдэглэдэг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийллээ.

Тэрбээр, Хүн амын сан нь Монгол Улсын Засгийн газартай улс орныг дэмжих хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлжсэргийлж болох эхийн эндэгдэл, гэр бүл төлөвлөлтийн хангагдаагүй хэрэгцээ болон жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулах, сэргийлэх гэсэн гурван том стратеги зорилтын хүрээнд хамтран ажиллаж, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад өөрийн хувь нэмрээ оруулж байгаа гол түншлэгч байгууллагуудын нэг гэдгийг тодотгосон.

УИХ-ын гишүүн Ж.Баясгалан НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн, ноён Халид Шарифитай уулзаж байгаагийн гол зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүдэд нөхөн үржихүйн эрүүл мэндийн зөвлөгөө, үйлчилгээг үзүүлэх, тэдний нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудал, хэрэгцээг үнэлэх, тэдгээрийн онцлогт тохирсон үйлчилгээг илүү боловсронгуй болгох чиглэлээр 2025 онд холбогдох яамтай хамтран төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллахыг хүсэж байгаагаа уламжилсан.

НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Халид Шарифи, тусгай хэрэгцээт иргэдийн эрхийг хамгаалах, бодлого тодорхойлох ажилд хүчин зүтгэж, тэдний дуу хоолой болон УИХ-ын гишүүнээр сонгогдсонд баяр хүргэлээ.

Тэрбээр, тусгай хэрэгцээт иргэдэд тулгарч буй асуудалтай холбоотой тойм судалгааны тайланг хүлээн аваад байгаагаа дуулгаад, насны бүлэг, хүйс, учирч буй бэрхшээл тус бүрээр гаргасан дэлгэрэнгүй судалгааны дүгнэлт удахгүй гарна хэмээсэн. Мөн судалгааны дүн гарч, асуудлыг тодорхой болгосны дараа түүнийг шийдвэрлэх асуудлаар бодлого зөвлөмж, сайн туршлагаа хуваалцан, хамтын ажиллагааг өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Мөн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй тусгай хэрэгцээт хүүхдүүдэд сургалт явуулдаг хоёр сургуулийн үйл ажиллагаатай танилцан, эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөр, сургалтын чанарыг сайжруулахын тулд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар товч танилцууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

#УИХ-ын гишүүн Ж.Баясгалан,