Penis pump нь бэлгэ эрхтэн томруулдаг гэсэн үнэндээ баталгаатай, шинжлэх ухаанаар нотлосон судалгаа байдаггүй. Ямар ч эмч эмнэлэгийн байгууллагаар ороод асуугаарай. Үүнийг хэн ч батлаж чадахгүй. Үгүйсгэсэн судалгаа маш их бий. 

Google-д хайхад л хамгийн эхэнд эмнэлгийн байгууллагууд танд боломжгүй гэдэг тодорхой хариултыг өгөх болно. Надад хандсан маш олон хүмүүс ч олон сар хэрэглээд үр дүнгүй байсан талаараа дурддаг. Хэрэв penis pump үнэхээр томруулдаг байсан бол бэлгэ эрхтэн томруулдаг энэ олон суулгац, мэс ажилбарууд ямар ч шаардлагагүй. Penis pump-г бэлгэ эрхтэн томруулдаг гэдэгт ганцхан секс дэлгүүрүүд л энэ тал дээр амлалт өгдөг. Шалтгаан нь мэдээж тодорхой.

Яагаад penis pump бэлгэ эрхтэнг томруулдаггүй вэ? Өмнөх нийтлэлдээ дурдсан. Хүний биеийн хөвсгөр эдийн өсөлт насанд хүрээд бусад бие эрхтэнүүдийн адил хөгжил нь зогсдог. Уруул хамар зэрэг хөвсгөр эд орсон өөр эрхтэн дээр жишээ авъя. Тэднийг та зулгаагаад сунгаад байхад хэлбэрээ алдах, түр зуур хөөх, гаднах арьс нь сунах л зэрэг үзэгдэл бий болохоос их бие нь томрохгүй. Яг л үүнтэй адил эр бэлгэ эрхтэний хөвсгөр эд ч бас хязгаартай, өөрийн гэсэн генетикээс өгөгдсөн хэмжээтэй эд юм.

Гэхдээ penis pump нь огт хэрэггүй бүтээгдэхүүн үү? гэвэл мэдээж үгүй. Зорилго нь юунд ашиглагддаг вэ? гэхээр бэлгэ эрхтэний цусан хангамж буурсан, хөвчрөл муудсан, насжилт болон даавраас үүдэж хэмжээ мэдэгдэхүйц агшсан зэрэг энэ тохиолдолд үндсэн эмчилгээтэй хавсруулж хэрэглэх нь бий. Өөрөөр хэлбэл, зарим төрлийн бэлгийн сулралд нэмэр болдог. Мөн бэлгийн харилцаанд орохын өмнө penis pump-р бэлгэ эрхтэнээ илүү хөөлгөж томруулж харилцаанд орж болдог. Түр хугацаанд хөөсөн эрхтэн мэдээж илүү том болно.

Ямар тохиолдолд зарим хүмүүст томруулдаг мэт сэтгэгдэл төрүүлдэг вэ?

1. Цусан хангамжтай холбоотой үр дүн. 

Зарим хүмүүсийн хувьд цусан хангамж муу байснаас болж хэмжээ нь анхныхаасаа бага болсон байж болно. Памп хэрэглэснээр цусан хангамж сайжирч, жинхэнэ хэмжээ нь эргэн сэргэх тохиолдол бий. Энэ тохиолдолд "томорлоо" гэж үзэж болох юм.

2. Хөөлтийн түр зуурын үр дүн.

Памп хэрэглэсний дараа бэлгэ эрхтэн хөөж бадайрч маш их суналт өгсөн мэт мэдрэмж төрдөг. Энэ нь түр зуур том харагдуулна.

3. Сэтгэл зүйн нөлөө.

Зарим хүмүүс насосыг ашиглах үедээ өөрсдийгөө илүү томорсон гэж бодож, өөртөө итгэх итгэл нэмэгддэг. Энэ нь сэтгэл зүйн хүчин зүйл буюу санаа дагалт байж болно.
Мөн 2 сараас дээш хугацаанд байнга хэрэглэх нь бэлгэ эрхтэний өөрийн босох рефлексийг муутгах эсвэл хэтрүүлсэн хэрэглэснээр бэлгэ эрхтэнд гэмтэл ч учрах эрсдэл байдгийг бас санах хэрэгтэй!

Эх сурвалж: Сексологич Доокоо

#Шодой,