Москвагийн шоронд хоригдож буй улс төрч, дайны шүүмжлэгч Алексей Горинов шоронгийн эмнэлэгт хоригдлуудтай хувийн яриа өрнүүлэхдээ “терроризмыг зөвтгөсөн” үндэслэлээр баасан гарагт дахин гурван жилийн хорих ял сонсжээ.

Москвагийн Зөвлөлийн гишүүн асан Горинов нь дайныг эсэргүүцсэнийхээ төлөө шоронд хоригдсон анхны хүн бөгөөд долоон жилийн хорих ялаа эдэлж байсан юм.

Түүнийг энэ удаад хоригдлуудын мэдүүлэгт үндэслэн, Крымийн гүүрийг онилсон Украины дайралт болон Орост “террористууд” хэмээн цоллогдож буй Украины цэргийн ангиудын үйлдлийг зөвтгөснийх нь төлөө дахин шүүсэн байна.

Горинов түүнд тулгасан хэргийг үгүйсгээд, түүнийг Украины түрэмгийллийн талаар ярихыг зориуд өдөөн хатгаж, яриаг нь нууцаар бичиж авсан хэмээн гэрчүүдийг буруутгажээ.

Гэсэн ч Владимир хотын цэргийн шүүх 63 настай Гориновыг терроризмыг зөвтгөсөн хэмээн үзэж, гурван жилийн хорих ял оноосон болохыг хараат бус мэдээллийн Mediazona сайт мэдээлэв.

Гориновын өмгөөлөгчийн тайлбарласнаар түүний үйлчлүүлэгч одоо дайны тухай худал мэдээ тараасан болон терроризмыг зөвтгөсөн гэсэн хэргээр дахин найман жил шоронд суух болоод байгаа аж.

Тэрээр шүүхийн шийдвэр гарсны дараа шүүгдэгчийн торноос шүүгчид хандан Би энх тайвныг дэмжигч, харин та дайнд дуртай гэж хэлснийг Mediazona иш татжээ.

Харин Мемориал хүний ​​эрхийн байгууллага Гориновыг улс төрийн хоригдол гэж үзэж байна.

Эх сурвалж: The Moscow Times

#ОРос, #дайныг шүүмжлэгч, #Алексей Горинов,