Энэтхэгийн хойд хэсэгт орших Уттар Прадеш мужид гурван жолооч барьж дуусгаагүй гүүрнээс машинтайгаа унаж осолдсон хэрэг гарчээ.
Цагдаа нар ням гарагт болсон хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа ч ослыг “Google Maps”-тай холбоотой гэж үзэж байна.
Оны эхээр болсон үерийн улмаас гүүрний нэг хэсэг нурсан бөгөөд нутгийн иргэд үүнийг мэддэг тул гүүрнээс зайлсхийдэг боловч амь эрсэдсэн гурван жолооч бүс нутгийн оршин суугчид биш учраас үүнийг мэдээгүй байна. Мөн гүүр нурсан гэдгийг илтгэх ямар ч хаалт, самбар байгаагүй.
Эрх баригчид хүн амины хэргээр цагдаад гомдол гаргахдаа тус мужийн авто замын газрын дөрвөн инженер болон “Google Maps” компанийн нэрийг нь нууцалсан нэг албан тушаалтныг нэрлэжээ.
Энэхүү эмгэнэлт явдал Энэтхэгийн авто замын дэд бүтэц муу байгааг онцолсны зэрэгцээ “Google Maps” зэрэг байршил заадаг аппликейшнүүдийг ийм осолд хариуцлага хүлээх эсэх талаар маргаан үүсгэсэн байна.
Зарим нь уг аппликейшнийг үнэн зөв мэдээлэл өгөөгүй гэж буруутгаж байгаа бол зарим нь гүүрийг хаагаагүй нь засгийн газрын ноцтой алдаа гэж үзэж байна.
“Google Maps” нь Энэтхэгт хамгийн өргөн хэрэглэгддэг навигацийн апп бөгөөд тээврийн хэрэгслээ хуваалцах, цахим худалдаа, хоол хүнс хүргэлтийн платформуудад байршилд суурилсан чухал үйлчилгээг үзүүлдэг. Энэхүү аппликейшн нь 60 сая орчим идэвхтэй хэрэглэгчтэй ба өдөрт 50 сая орчим хайлт хийгддэг байна.
Гэвч тус аппликейшн нь буруу зааварчилгаа өгч, зарим тохиолдолд осолд хүргэдэг гэсэн шалтгаанаар байнга шүүмжлэлд өртдөг аж.
Тухайлбал, 2021 онд нэгэн эр апп дээрх зааврыг дагаж яваад машинтайгаа далан руу унаж, живж нас барсан байна. Өнгөрсөн жил Керала мужид хоёр залуу эмч мөн л “Google Maps”-ийн маршрутыг дагаж яваад машинтайгаа гол руу унасны улмаас нас барсан хэрэг гарчээ.
Гэвч ийм төрлийн систем нь хэрэглэгчдийн аппликейшнээс ирсэн GPS дохионд үндэслэн маршрутын дагуух хөдөлгөөний өөрчлөлтийг хянаж, тухайн маршрут түгжрэлтэй эсэхийг харуулдаг бөгөөд засгийн газар болон хэрэглэгчдээс ирсэн мэдээлэлд үндэслэн тухайн маршрутад өөрчлөлт хийдэг.
Тиймээс ийм төрлийн навигацийн аппликейшнүүдийг аливаа осолд буруутгах боломжгүй гэж мэргэжилтнүүд хэлж байна.
Энэтхэгийн хувьд дэд бүтцийн өөрчлөлтийг вэб интерфэйс рүү нэмэх систем байдаггүй нь томоохон сорилт болдог аж.
Тиймээс төрийн байгууллагууд мэдээлэл цуглуулах, хуваалцах тал дээр илүү хүчин чармайлт гаргахгүй бол хэрэглэгчид “Google Maps” дээрээс алдаатай газрын зураг харсан хэвээр байх болно гэж тус компанид ажиллаж байсан, “Potter Maps” платформыг үндэслэгч Ашиш Наир хэлэв.
Эх сурвалж: BBC

#Зам тээврийн осол, #Энэтхэг, #Google Maps,