2019 оны аймшигт гал түймрээс таван жил хагасын дараа Парисын готик сүмийг сэргээн засварлах ажил дуусаж, үүд хаалгаа нээхэд бэлэн болжээ.
Баасан гарагт Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Нотр-Дам сүмийн нээлттэй холбогдуулан сүмийн дотор талыг анх удаа телевизээр олон нийтэд үзүүлэх гэж байна.
Макрон эхнэр Брижит, Парисын хамба лам Лоран Ульрих нартай хамт арванхоёрдугаар сарын 8-нд өндөрлөх цуврал арга хэмжээг нээх юм.
Барилгыг сэргээн засварлахад 700 сая еврог зарцуулсан бөгөөд 2,000 орчим өрлөгчин, мужаан, сэргээн засварлагч, дээврийн ажилчид, цутгалтын ажилчид, урлагийн мэргэжилтнүүд, уран барималчид, инженерүүд оролцсон. Баасан гарагийн арга хэмжээний үеэр ерөнхийлөгч сүмд цугларсан 1,300 орчим гар урчуудад талархал илэрхийлэх гэнэ.
Нотр-Дамын шинэчлэгдсэн интерьерийг ихэд нууцалж байсан ба хэдэн жилийн хугацаанд засварын ажлын явцыг харуулсан цөөн хэдэн зураг нийтлэгдэж байв.
Тэгвэл засварын дараа дотор нь орсон хүмүүс сүмийг сүрдмээр, мөн өнгөрсөн үеийн уйтгар гунигтай байдлаас эрс ялгаатай шинэлэг байдал мэдрэгдсэн талаар хэлж байна.
Сэргээн босголтын ажилд идэвхтэй оролцсон Елисейн ордны нэг ажилтан “Үүнийг хамгийн сайн илэрхийлэх үг бол ‘сүр жавхлан” гэж сэтгэгдлээ хуваалцжээ.
2019 оны дөрөвдүгээр сарын 15-ны орой сүмийн дээвэр дээр галын дөл тархаж, дараа нь галын оргил үед 19-р зууны үед хамаарах шовгор орой нь нурж унахыг шууд дамжуулалтаар дэлхийн өнцөг булан бүрээс үзэгчид үзсэн.
Тухайн үед сүмийн гадна талд засварын ажил хийгдэж байсан ба ажилчдын орхисон тамхи, эсвэл цахилгааны гэмтлээс гал гарсан байж болзошгүй гэж таамагладаг.
600 орчим гал сөнөөгч 15 цагийн турш тэмцсэний эцэст галыг унтраасан ч сүмийн орой, дээврийн модон дам нуруу, дээврийн чулуун нум, сүмийн гол хэсэг галд сүйдсэн.
Мөн мод, чулуун өрлөг унаснаас гадна уснаас болоод их хэмжээний хохирол учирсан юм.
Маргааш нь сүйрлийн байдалтай танилцсаныхаа дараа Макрон Нотр-Дамыг таван жилийн дотор дахин зочдод нээнэ гэж амлаж байв.
Тухайн үед төрийн байгууллагаас, томоохон ивээн тэтгэгчдээс төдийгүй хэдэн зуун мянган жижиг хандивлагчдаас нийт 846 сая евро цугларсан байдаг.
Эх сурвалж: BBC

#онцолсон, #Франц, #Парисын Дарь эхийн сүм, #Нотр Дам,