АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Доналд Трампын сайд нарын суудалд нэрийг нь дэвшүүлсэн болон Цагаан ордны багт сонгогдсон хэд хэдэн хүн тэсрэх бөмбөгтэй холбоотой заналхийллийн бай болжээ.

Тодруулбал, Трампын орон сууц, хөдөө аж ахуй, хөдөлмөр, худалдааны яамдыг удирдуулахаар сонгосон хүмүүс болон Байгаль орчныг хамгаалах агентлагийн удирдлага, НҮБ-д суух АНУ-ын элчин сайдад нэрийг нь дэвшүүлсэн хүн заналхийлэлд өртсөн байна.

Саяхан АНУ-ын Ерөнхий прокурорын суудлаас нэрээ татсан Мэтт Гаетц мөн бай болжээ. Түүнчлэн Тагнуулын төв газрын даргад Трампын нэрийг нь дэвшүүлсэн Жон Рэтклифф, Батлан ​​хамгаалахын сайдад нэрийг нь дэвшсэн Пит Хэгсет нар заналхийлэлд өртсөн байна. 

Холбооны мөрдөх товчооны өгсөн мэдээллээр олон тооны тэсрэх бөмбөгний заналхийлэл”-ээс гадна аюултай нөхцөл байдал үүссэн талаар цагдаагийн байгууллагад хуурамч дуудлага ирсэн гэв. 

Мягмар гарагийн шөнө, лхагва гарагийн өглөө болсон хэргүүдийг цагдаа нар шалгаж байгаа аж. 

Трампын шилжилтийн багийн хэвлэлийн төлөөлөгч Каролин Левитт Трампын томилсон хүмүүс өөрсдийнх нь болон гэр бүлийнх нь амь насанд халдах гэсэн Америк-бус заналхийлэлд өртсөн гэж мэдэгджээ. 

Хууль сахиулах байгууллага заналхийллийн бай болсон хүмүүсийн аюулгүй байдлыг хангахын тулд шуурхай ажилласан болохыг тэрээр хэлэв.

Сонгуулийн кампанит ажлынхаа үеэр хоёр удаа аллагын оролдлогоос амьд үлдсэн Трамп хуурамч дуудлага хүлээн авсан хүмүүсийн дунд багтаагүй болохыг хууль сахиулах байгууллагын эх сурвалжууд АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

#онцолсон, #АНУ, #Доналд Трамп, #томилгоо, #заналхийлэл,