АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Доналд Трамп Хятадын бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулахаа мэдэгдсэний дараа Хятадын төрийн хэвлэлүүд энэ үйлдэл нь дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч хоёр орныг татварын дайнд татан оруулж болзошгүйг анхаарууллаа.

Нэгдүгээр сарын 20-нд албан тушаалаа хүлээн авах Трамп Бээжинг мансууруулах бодис үйлдвэрлэхэд ашигладаг химийн бодисын наймааг таслан зогсоох хүртэл Хятадаас импортлох бараа бүтээгдэхүүнд 10%-ийн татвар нэмж ногдуулна гэдгээ даваа гарагт мэдэгдсэн билээ.

Тэгвэл мягмар гарагийн орой Хятадын коммунист намын харьяа “China Daily” болон “Global Times” сонины редакцууд шинэ ерөнхийлөгчид хандан Хятадыг АНУ-ын фентанилын хямралын “гэм буруутан” мэтээр дүрслэхгүй байхыг, мөн хар тамхины эсрэг хамтран ажиллахыг эрмэлзэж буй Хятадын сайхан сэтгэлийг үл тоомсорлохгүй байхыг анхааруулсан байна.

“Хятадаас импортлох бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулна гэсэн сүрдүүлгээ зөвтгөхийн тулд сонгогдсон ерөнхийлөгчийн гаргаж тавьсан шалтаг нь үнэнээс хэт хол байна” гэж “China Daily” нийтлэлдээ бичжээ.

Мөн цааш нь “Татварын дайнд ялагч гэж байдаггүй. Хэрэв АНУ татварыг зэвсэг болгон ашиглаж, эдийн засаг, худалдааны асуудлыг улстөржүүлсээр байвал аль аль талдаа хохиролгүй үлдэхгүй” гэж анхааруулсан байна. 

Трампын нэмэлт татвар ногдуулах тухай амлалтаас үүдэн эдийн засагчид 2025, 2026 оны Хятадын эдийн засгийн өсөлтийн таамгаа бууруулж эхэлсэн бөгөөд америкчуудыг амьжиргааны өртгийн өсөлтөд бэлэн байхыг анхааруулж байна.

Тухайлбал, ням гарагт “S&P Global Ratings” Хятадын 2025, 2026 оны өсөлтийн таамаглалаа 4.1% болон 3.8% болгон тус тус бууруулжээ.

Трампын Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулах тухай амлалт нь АНУ-д жил бүр 400 тэрбум долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүн, америкчуудын өөр газраас худалдаж авдаг бүтээгдэхүүний хэдэн зуун тэрбумаар үнэлэгдэх эд ангиудыг үйлдвэрлэдэг Хятадын аж үйлдвэрүүдийг түгшээж байна.

Трамп мөн Хятадаас гадна Мексик, Канадаас импортолдог бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулахаа амлаад байгаа. Тэрээр АНУ-ын хөршүүдийг хар тамхи, цагаачдыг хилээр нэвтрүүлэхийг зогсоохын тулд хангалттай зүйл хийдэггүй хэмээн буруутгасан байна.

Эх сурвалж: Reuters

#АНУ, #Доналд Трамп, #ХЯтад, #худалдааны дайн,