Өнгөрсөн жилийн наймдугаар сараас хойш шоронд хоригдож буй Ерөнхий сайд асан Имран Ханыг суллахыг шаардсан жагсаал Пакистаны нийслэл Исламабадын захад хүрснийг түүний нам болон албаны хүмүүс мэдэгджээ.
Хан дэмжигчдээ парламентын гадаа суулт хийхийг уриалсны дараа Пакистаны эрх баригчид сүүлийн хоёр өдрийн турш эсэргүүцэгчдийг зогсоохын тулд хөл хорио тогтоож, хот руу орох хурдны замыг хаасан байна.
Засгийн газар Исламабад хотын томоохон зам, гудамжнуудыг ачаа тээврийн чингэлгүүдээр хаах үүрэг өгсөн бөгөөд цагдаа нар болон цэргүүд эргэн тойронд нь эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа аж.
Албаны хүмүүс болон гэрчүүдийн мэдээлснээр Пакистаны Техрик-е-Инсаф (PTI) намын гишүүдийн удирдан чиглүүлж буй жагсаалаас болоод зүүн хэсгийн Пенжаб мужид хот хоорондын тээврийн үйлчилгээг зогсоож, терминалуудыг хаасан байна.
“Бид тэднийг нийслэл рүү дайрахыг зөвшөөрөхгүй” гэж мужийн хэвлэл хариуцсан сайд Узма Бухари хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдээд, Ханыг дэмжигчдээс 80 орчим хүнийг баривчилсан болохыг хэлэв. Түүний хэлснээр тус мужийн зарим газарт мөргөлдөөн, эмх замбараагүй байдлын улмаас цагдаагийн хэд хэдэн албан тушаалтан шархадсан байна.
Харин Ханы “PTI” нам засгийн газрыг жагсаалыг дарахын тулд хүчирхийлэл үйлдсэн хэмээн буруутгаж, жагсагчдыг олон зуугаар нь баривчилж байгааг мэдэгдэв. Ханы туслахуудын нэг Шаукат Юсуфзай хэвлэлд өгсөн ярилцлагадаа засгийн газрын цэргүүд жагсагчид руу шууд гал нээж байгааг хэлжээ.
Үймээн самуунаас болоод Исламабад хотод ямар ч төрлийн цуглаан зохион байгуулахыг хориглосон болохыг цагдаагийн байгууллага мэдэгдсэн байна. Мөн Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкогийн ирэх даваа гарагт хийх айлчлалын өмнө нийслэлд аюулгүй байдлын нэмэлт арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа аж.
Исламабад болон зэргэлдээх гарнизон Равалпинди хотын бүх сургуулийг хаасан бөгөөд интернэт болон “WhatsApp” мессежийн үйлчилгээ мөн удааширчээ.
Ханы дэмжигчид болон “PTI” нам шоронд хоригдсоноос нь хойш түүнийг суллахыг шаардаж олон удаа жагсаал зохион байгуулсан. Хамгийн сүүлд Исламабад хотод аравдугаар сарын эхээр болсон эсэргүүцлийн жагсаал нь хүчирхийлэл болж хувирсан билээ.
Пакистаны армитай санал зөрөлдсөнийхөө дараа 2022 онд парламентын сонгуульд ялагдал хүлээсэн Хан авлигаас эхлээд хүчирхийллийг өөгшүүлсэн зэрэг хэрэгт буруутгагдаж байгаа ч тэрээр болон түүний намынхан эдгээр хэргүүдийг үгүйсгээд байгаа.
Пакистанд цэргийнхэн улс төрд асар их үүрэг гүйцэтгэдэг бөгөөд 241 сая хүн амтай тус улсыг хэн удирдахыг голчлон шийддэг байна.
Эх сурвалж: Reuters

#Имран Хан, #Исламабад, #Пакистан, #эсэргүүцлийн жагсаал,