Бразилын Ерөнхийлөгч асан Жаир Болсонаро зарим холбоотнуудынхаа хамт 2022 онд сонгуулийн үр дүнг эргүүлэх зорилгоор төрийн эргэлт хийхийг завдсан хэргээр буруутгагджээ.

Болсонарогийн өрсөлдөгч Ерөнхийлөгч Луйз Инасио Лула да Силва ажлаа хүлээн авснаас долоо хоногийн дараа буюу 2023 оны нэгдүгээр сард нийслэл Бразилиа хотод сонгуулийн үр дүнг үгүйсгэсэн хөдөлгөөн өрнөж, энэ нь өргөн хүрээг хамарсан үймээн самуунаар өндөрлөсөн билээ. 

Цагдаагийн байгууллага уг үйл явдалд Болсонарог холбоотой эсэхийг бараг хоёр жилийн турш мөрдөн шалгасны эцэст өчигдөр эцсийн тайлангаа тус улсын Дээд шүүхэд шилжүүлсэн байна.

Тухайн үед жагсагчид эмх замбараагүй байдал үүсгэснээр цэргийнхэнд хөндлөнгөөс оролцож, засгийн газрыг түлхэн унагах боломжийг олгож чадна гэж үзэж байв. Энэ долоо хоногийн эхээр холбооны цагдаа нар мөн Лулаг албан тушаалд очихоос нь өмнө хөнөөхөөр төлөвлөж байсан байж болзошгүй таван хүнийг баривчилсан.

Мөрдөн байцаагчид Болсонарог уг төлөвлөгөөний талаар мэддэг байсныг нотлох баримтаар баталгаажуулсан байна.

Дээд шүүх цагдаагийн тайланг ирэх долоо хоногт тус улсын ерөнхий прокурорт илгээхээр төлөвлөж байгаа бөгөөд прокурор Болсонаро болон бусад 36 хүнийг ардчиллыг хүчирхийллээр түлхэн унагах зорилгоор хуйвалдаан зохион байгуулсан хэргээр яллах эсэхийг шийдэх болно.

Тайланд дурдсанаар эдгээр хүмүүс сонгуулийн талаар ташаа мэдээлэл тараах, зэвсэгт хүчнийг төрийн эргэлт хийхэд өдөөн турхирах, төрийн эргэлт хийх үйл ажиллагаанд шуурхай дэмжлэг үзүүлэх, хууль эрх зүйн дэмжлэг, тагнуулын үйл ажиллагаа зэргээр үүргээ хуваасан байжээ.

Яллагдагч нарын дунд генерал Уолтер Брага Неттог оролцуулаад Батлан ​​хамгаалахын сайд асан хоёр хүн, үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан, тэтгэвэрт гарсан генерал Аугусто Хелено, Тэнгисийн цэргийн командлагч асан Алмир Гарниер Сантос, Хууль зүйн сайд асан Андерсон Торрес, Бразилийн тагнуулын ABIN агентлагийг удирдаж байсан Александр Рамагем, Болсонарогийн баруун жигүүрийн Либерал намын дарга Валдемар Коста Нето нар багтсан байна.

Эх сурвалж: Reuters

#Бразил, #Ерөнхийлөгч асан Жаир Болсонаро,