Доналд Трамп ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш Цагаан ордны ажилтнууд болон засгийн газрын гол салбаруудад арав орчим томилгоог зарлаад байгаа.
Анхны бүрэн эрхийн хугацаагаа эмх замбараагүй эхлүүлсэн Трамп энэ удаад илүү тодорхой төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэхэд туслах чадварлаг боловсон хүчнээр засаг захиргааныхаа суурийг тавьж байна.
Цагаачлалын эсрэг бодлого
Сонгуулийн кампанит ажлынхаа үеэр цагаачдын эсрэг хатуу арга хэмжээ авахаа амласан Трамп 2015 оноос хойш түүний ойрын зөвлөх, илтгэгчээр ажиллаж буй Стивен Миллерийг Цагаан ордны бодлогын асуудал эрхэлсэн орлогч даргын албан тушаалд сонгожээ. Түүнийг цагаачдыг албадан гаргах, хууль бус болон хууль ёсны цагаачлалыг бууруулах төлөвлөгөөг боловсруулах гол хүмүүсийн нэг гэж ажиглагчид үзэж байна. Трампын анхны бүрэн эрхийн хугацаанд Миллер засаг захиргааны хамгийн хатуу цагаачлалын бодлогыг боловсруулахад оролцсон аж.
Трампын анхны бүрэн эрхийн хугацаанд Цагаачлал, гаалийн хяналтын газрын даргаар ажиллаж байсан Томас Хоман хууль бус цагаачдыг албадан гаргах ажлыг хариуцахаар болсон байна.
Хятадын асуудал
Консерватив үзэлтнүүд Хятадыг эдийн засаг болон батлан хамгаалах хүчний хувьд АНУ-ын ноёрхлын эсрэг хамгийн том аюул гэж үздэг. Трамп Хятадыг шүүмжлэхдээ зөвхөн худалдааны салбарыг нь онилж болгоомжтой хандаж байгаа ч гадаад бодлогын багаа Хятадыг хатуу шүүмжлэгчдээр бүрдүүлж байна.
Тэрээр Флоридагийн Конгрессын гишүүн, чөлөөндөө гарсан хурандаа Майк Вальцыг Цагаан ордны гадаад бодлогын гол албан тушаал болох үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөрөө сонгосон. Вальц 2022 оны Бээжингийн өвлийн олимпыг бойкотлохыг уриалсан АНУ-ын Конгрессын анхны гишүүдийн нэг юм.
Трамп мөн өнгөрсөн аравдугаар сард Хятадыг сонгуульд хөндлөнгөөс оролцсон хэмээн буруутгаж байсан Конгрессын гишүүн Элиз Стефаникийг НҮБ-д АНУ-ыг төлөөлөх элчин сайдаар сонгосон байна.
Трамп төрийн нарийн бичгийн даргаар хэнийг томилж буйгаа албан ёсоор зарлаагүй ч Флоридагийн сенатор Марко Рубио буюу Хятадын өөр нэгэн шүүмжлэгч энэ албан тушаалд өрсөлдөх гол өрсөлдөгч бололтой. Рубио нь Хятадын эсрэг хориг арга хэмжээ авахыг шаардсаныхаа төлөө 2020 онд Хятадын засгийн газрын хар жагсаалтад орсон юм.
Цар тахал болон худалдааны маргаанаас үүдэн Трампын анхны бүрэн эрхийн хугацаанд АНУ-Хятадын харилцаа тааруу байсан бол нэгдүгээр сард албан үүрэгтээ орох шинэ засаг захиргаа Трампын өмнөх бодлогыг үргэлжлүүлэх бололтой.
Маскийн шинэ үүрэг
Трампын сонгуулийн кампанит ажилд 200 сая доллар зарцуулсан бизнесмэн Илон Маск одоо ерөнхийлөгчид засгийн газраа бүрдүүлэхэд нь зөвлөгөө өгч, өнгөрсөн долоо хоногт Зеленьскийтэй утсаар ярихад нь хүртэл оролцсон байна.
Мягмар гарагийн орой Трамп түүнийг технологийн салбарын бизнес эрхлэгч, ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд нэр дэвшсэн Вивек Рамасвамигийн хамт төсвийн зардлыг бууруулах үүрэг бүхий Төрийн бүтээмжийн яамыг удирдуулахаар сонгож буйгаа зарлалаа.
Харин Ардчилсан намын гишүүн асан, вакциныг эсэргүүцэгч бага Роберт Кеннеди хаана очих нь хараахан тодорхой болоогүй байна. Ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшсэн ч эцсийн мөчид Бүгд найрамдах намыг дэмжсэн Кеннеди Америкийг дахин “эрүүл” болгох хүсэлтэй байгаа бөгөөд шинэ ерөнхийлөгч түүнд үүнийг хийхийг нь зөвшөөрнө гэдгээ сонгуулийн дараа мэдэгдсэн.
Түүнчлэн мягмар гарагт Трамп Өмнөд Дакота мужийн амбан захирагч Кристи Ноемийг дотоод аюулгүй байдлын нарийн бичгийн даргаар, “Fox News” сувгийн хөтлөгч, консерватив зохиолч Пит Хэгсэтийг Батлан хамгаалахын нарийн бичгийн даргаар томилсон байна.
Гэсэн ч шинэ засаг захиргааны олон албан тушаал хоосон хэвээр байгаа бөгөөд Трамп өөрийг нь дэмждэг, үнэнч хүмүүсээр багаа бүрдүүлэх сонирхолтой байгаа нь тодорхой байна.
Эх сурвалж: BBC

#АНУ, #Доналд Трамп, #албан тушаалын томилгоо,