ЭМЯ: Хонгконгоос ирж байгаа өндөр халуунтай монгол иргэнийг тусгаарлана

20.00 цагт газардах Хонгконг-Улаанбаатар чиглэлийн онгоцоор өндөр халуунтай ирж буй монголын нэг иргэнийг тусгаарлах талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.
Тодруулбал, Хонгконгоос өнөөдөр 20:00 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд буух онгоцонд зорчиж байгаа өндөр халуунтай монгол иргэнийг ХӨСҮТ-ийн тандалтын багийнхан тусгаарлах арга хэмжээг авах аж. Халдварт өвчний үед голомттой улс орноос онгоцонд ирж буй зорчигчдоос асуумж авах, онгоцны багаас өвчний сэжигтэй зорчигчийн талаар урьдчилан мэдээлэл авч, онгоц газардсаны дараа термокамерийн хяналтаар илрүүлэх зэргээр хяналт тавин ХӨСҮТ, ЗӨСҮТ-д шууд мэдээлэн сэжиг бүхий зорчигч, түүний ойрын хавьтлыг тусгаарлан хил дээрх бүх байгууллага харилцан уялдаатай ажиллана хэмээн МХЕГ-аас мэдээлэв.
Are foreign drugstores clinically appropriate for Americans today

Хариулах