Өмнөд Америкийн Гайана улс газрын тосноос олсон орлогынхоо тодорхой хэсгийг дотоод болон гадаадад амьдардаг иргэдэдээ тараахаар шийджээ. 

100,000 Гайана доллар буюу 479 ам.долларын урамшууллыг хүчинтэй паспорт эсвэл иргэний үнэмлэхтэй 18-аас дээш насны иргэн бүр хүртэх боломжтой. Гадаадад амьдардаг иргэд мөн үүнд хамрагдах боловч Гайана улсад өөрийн биеэр ирж авах ёстой.

Эрх баригчид эхлээд өрх бүрд 200,000 Гайана доллар олгохоор төлөвлөж байсан боловч зарим иргэд, тэр дундаа өрх тусгаарлаж амжаагүй залуучууд орхигдож магадгүй гэж үзсэн тул өөрчлөлт оруулсан байна.

Тус улс нь 800,000 хүн амтай, 400,000 орчим диаспоратай бөгөөд баялгийн хуваарилалтад асар их хэмжээний зардал гарах нь тодорхой. Гэвч тус улс 2019 оны сүүлээр газрын тос олборлож эхэлснээс хойш эдийн засаг нь гурав дахин өсөж, түүхэн өсөлтийг үзүүлээд байна.

Тус улсын ДНБ олон жилийн турш бүс нутагтаа доогуур байсан боловч 2015 онд Атлантын далайн эрэг орчмоос газрын тосны асар их нөөц илрүүлсний дараа тус улс дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй эдийн засагтай орнуудын нэг болсон юм.

Гайаны хэвлэл мэдээллийн шинжээч, бизнес эрхлэгч Алекс Грахам хэлэхдээ бэлэн мөнгө тараах нь маргаан дагуулах магадлалтай ч үүнийг санхүүгийн хүнд нөхцөлд байгаа маш олон хүнд ихээхэн хэмжээний түлхэц болох болно гэж үзэж байна. 

Жоржтауны Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тэргүүн, нэрт эдийн засагч Ричард Рамбарран инфляцад үзүүлэх нөлөөллийн талаар санаа зовниж байгаа хэдий ч бэлэн мөнгөний буцалтгүй тусламжийг Гайана улсад өргөн хүрээнд ашигтай гэж тодорхойлжээ. 

Тэрээр “Иргэн бүрд ямар ч болзолгүйгээр олгож байгаа нь эерэг зүйл ч үр нөлөө нь хүлээн авагчид хэр ухаалгаар ашиглахаас хамаарнагээд, хүмүүсийг мөнгөөрөө хөрөнгө оруулалт хийх эсвэл хөдөлмөр хэмнэх цахилгаан хэрэгсэл авахыг зөвлөсөн байна.

Харин сөрөг хүчний APNU+AFCэвслийн Ганеш Махипаул засгийн газрын 2022 онд зарласан 12.69 их наяд Гайан долларын газрын тосны гэнэтийн орлогыг шударгаар хуваарилахын тулд иргэдэд дахин бэлэн мөнгө тараах хэрэгтэй гэж үзэж байна. 

“Бид бэлэн мөнгө тарааж байгааг сайшааж байгаа ч манай ард түмэн илүү ихийг хүртэх ёстой гэдэгт бид итгэдэг. Бид бүх Гайанчуудын ашиг тусын тулд мөнгөн шилжүүлгийг нэмэгдүүлэхийг дэмжсээр байх болно гэж мэдэгджээ.

Эх сурвалж: The Guardian

#Гайана улс, #газрын тосны орлого, #баялгийн хуваарилалт,