Пүрэв гарагт Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Доналд Трампыг АНУ-ын сонгуульд ялалт байгуулсанд нь баяр хүргэж, түүнтэй яриа хэлэлцээр хийхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.
Путин Трампыг сонгуульд ялалт байгуулснаас хойш анх удаа олон нийтийн өмнө хэлсэн үгэндээ долдугаар сард Пенсильвани мужид болсон сонгуулийн сурталчилгааны үеэр түүнийг алах оролдлого гарахад жинхэнэ эр хүн шиг байсан хэмээн магтсан байна.
“Миний бодлоор тэр зөв зүйл хийж, зоригтой, жинхэнэ эр хүн шиг байсан” гээд, “Энэ завшааныг ашиглан түүнийг сонгогдсонд нь баяр хүргэж байна” гэж Путин Оросын Хар тэнгисийн Сочи хотод болсон “Валдай” хэлэлцүүлгийн клубийн чуулганы үеэр хэлжээ.
Трампын сонгуулийн кампанит ажлын үеэр Украин болон Оростой харилцаагаа сэргээх талаар хэлсэн үг анхаарал татахуйц байсан гэдгийг Путин энэ үеэр тэмдэглэсэн байна. “Оростой харилцаагаа сэргээх, Украины хямралыг зогсоох талаар юу гэж хэлсэнд нь анхаарал хандуулах ёстой гэж би бодож байна.”
Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр хэрвээ дахин сонгогдвол 24 цагийн дотор Украинд энх тайвныг тогтоож чадна гэж хэлж байсан ч хэрхэн гэсэн асуултад хариулт өгөөгүй байгаа.
Хэрэв Трамп уулзалт хийхийг санал болговол яах вэ гэж Путинээс асуухад Трампын засаг захиргаа үүнийг хүсэж байвал харилцаагаа сэргээхэд бэлэн, мөн Трамптай ярилцахад бэлэн гэдгээ илэрхийлжээ.
Өмнө нь барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Трампыг Оросын ашиг сонирхлын төлөө Вашингтоны бодлогод нөлөөлсөн гэсэн таамгийг дэвшүүлж байсан ч Орос улс болон Трамп үүнийг няцаасаар ирсэн. Харин Оросын албаны хүмүүс эсрэгээрээ Трампыг 2017-2021 оны хооронд ерөнхийлөгч байхдаа Орост хатуу ширүүн ханддаг байсан гэж хэлдэг.
АНУ-ын Тусгай зөвлөх Роберт Мюллер 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд Орос улс хөндлөнгөөс оролцсон байж магадгүй гэх таамаг, мөн Трампын сонгуулийн кампанит ажил болон Оросын албаны хүмүүс хоорондын холбоог шалгасан боловч баттай нотлох баримт олоогүй юм.
Орос улс 2024 оны ерөнхийлөгчийн сонгууль болон бусад ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцож, эмх замбараагүй байдал үүсгэх зорилгоор ташаа мэдээлэл тараасан гэсэн АНУ-ын мэдэгдлийг Москва мөн няцаасаар ирсэн.
Пүрэв гарагт Путин мөн Украиныг ашиглан Оросыг стратегийн хувьд ялагдалд хүргэхийг эрмэлзэж, дэлхийг “аюултай шугам” руу түлхэж байгаад барууны удирдагчдыг буруутгасан байна.
Түүнчлэн 2008 онд Украин, Гүржийг НАТО-д гишүүнээр элсүүлнэ гэж амласан барууныхныг зэмлэснийхээ дараа “Бидэнд шахалт үзүүлэх хэрэггүй байсан юм. Гэхдээ бид хоёр талын хууль ёсны ашиг сонирхлыг бүрэн харгалзан үзэж хэлэлцээр хийхэд хэзээд бэлэн байна” гэж хэлжээ.
Оросын тэргүүн мөн 1991 онд ЗХУ задран унаснаас хойш барууны орнууд Оросыг хэзээ ч эрх тэгш холбоотон гэж хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд Оросыг ялагдсан гүрэн гэж үзэж, АНУ тэргүүтэй цэргийн эвслийн хүрээг зүүн тийш Оросын зүг тэлж байгааг шүүмжилсэн байна.
Орос улс АНУ-тай харилцаагаа сэргээхэд бэлэн байсан ч дараагийн шийдвэрийг Вашингтон гаргасан гэж Путин хэлэв. Арга хэмжээний үеэр тэрээр мөн Хятадыг Оросын “холбоотон” гэж тодорхойлсон байна.
Эх сурвалж: Reuters

#АНУ, #Владимир Путин, #Доналд Трамп, #ОРос, #Украины дайн,