Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Д.Баяндүүрэн, гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан референт Б.Уянга нар Гүрж улсын Сонгуулийн төв хорооны урилгаар парламентын сонгуулийн үйл ажиллагааг ажиглалаа.
Гүрж улсын нэг танхимт парламентын 150 гишүүнийг сонгох сонгуулийн санал хураалт 2024 оны 10 дугаар сарын 26-ны Бямба гаригт болсон юм. Энэ удаагийн сонгуулийг Үндсэн хуульд 2017 онд оруулсан өөрчлөлтийн дагуу хувь тэнцүүлэх буюу пропорциональ тогтолцоогоор явуулсан бөгөөд саналаа өгсөн сонгогчийн 5 хувийн санал авсан нам, эвсэлд парламентад суудал хуваарилах зохицуулалттай. Парламентын гишүүний бүрэн эрхийн хугацаа 4 жил байдаг.
Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэлтэй 3,508,294 сонгогч 3111 санал авах байр, 42 улсын 67 дипломат төлөөлөгчийн газартаа саналаа өгчээ. Санал хураалт 10 дугаар сарын 26-ны өдрийн 08:00 цагт эхэлж 20:00 цагт дууслаа. Гадаад дахь сонгогчдын тоо 95,910 байсан нь 2020 оныхоос 42 хувиар өссөн үзүүлэлт юм байна. Сонгогчийн ирц 59 хувьтай байлаа.
Парламентын сонгуульд нийт 19 нам эвсэл бүртгүүлсэн бөгөөд 18 намын хаалттай жагсаалтаар 1185 нэр дэвшигч өрсөлдсөн. Нийт нэр дэвшигчдийн 29 хувь нь эмэгтэй байв.
Энэ удаагийн сонгуулийн онцлог нь сонгогчдын 90 хувийн саналыг санал тоолох автомат төхөөрөмжөөр уншуулжээ. Харин алслагдмал санал авах байр болон гадаад улс дахь сонгогчдын саналыг уламжлалт аргаар буюу хайрцагт авч, саналын хуудсыг гар аргаар тоолсон.
Гүржийн мөрөөдөл (Georgian Dream) нам нь 2012 оноос одоог хүртэл парламентад олонх болж сонгогдож байсан бол энэ удаагийн сонгуулиар ч 53,92 хувь буюу дийлэнх саналыг авснаар ялалт байгууллаа. Харин нийт саналын 5 хувийг авах босгыг давсан сөрөг хүчний дөрвөн эвсэл парламентад суудалтай боллоо. Тэдгээр дөрвөн эвсэл нийт сонгогчийн 37,78 хувийн санал авчээ.
Гүрж улсын парламентын сонгуулийг 68 төрийн бус байгууллагын 2602, олон улсын 51 байгууллагын 512 ажиглагч ажиглав.

#СЕХ, #Гүрж улсын парламентын сонгууль,