Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-аар 2011 оноос хойших дээд боловсролын дипломын мэдээлэл тодорхойлолт хэлбэрээр гардаг байсан бөгөөд 2011 оноос өмнө их, дээд сургууль төгссөн иргэд заавал өөрийн биеэр Боловсролын ерөнхий газарт хандаж материалаа бүрдүүлэн өгч бүртгүүлснээр цахимаар тодорхойлолтоо авах боломж бүрддэг байсан.    
Тэгвэл “И-Монгол академи” УТҮГ, Боловсролын ерөнхий газар хамтран дээд боловсролын дипломын нөхөн бүртгэл үйлчилгээний хүсэлтийг цахимжууллаа. Дээрх үйлчилгээг цахимжуулснаар 2011 оноос өмнө төгссөн болон цахимаар тодорхойлолт авч чадахгүй байгаа иргэд өөрийн биеэр очих шаардлагагүй бүртгүүлэх боломжтой болж байгаа юм.     
Үйлчилгээг авахын тулд E-Mongolia системд өөрийн бүртгэлээрээ нэвтрэн орж хайлтын хэсэгт “Дээд боловсролын дипломын нөхөн бүртгэл” үйлчилгээний нэрийг оруулан хайлт хийх бөгөөд шинэ гэсэн төлөвтэй дипломыг сонгон мэдээллээ оруулж хүсэлтээ  илгээх боломжтой.  

• Хэрэв танд шинэ төлөвтэй дипломын мэдээлэл гарч ирэхгүй бол дэлгэцийн доор байх “Бүртгүүлэх хүсэлт илгээх” товч дээр дарж шаардлагатай мэдээллүүдээ оруулж хүсэлт илгээх юм.  
• Үйлчилгээний хүсэлт илгээх үед хүсэлтийн төлөвөө шалган “Илгээсэн” төлөвтэй болсон бол амжилттай Боловсролын ерөнхий газар луу илгээгдсэн гэсэн үг бөгөөд холбогдох байгууллагаас шалган батлах эсвэл шаардлага хангаагүй тохиолдолд цуцална. Харин “Амжилтгүй” гэсэн төлөвт орсон бол хүсэлтээ дахин шинээр илгээх шаардлагатай. 
• Хэрэв таны хүсэлтийг баталсан бол Дээд боловсролын дипломын нөхөн бүртгэл үйлчилгээний хүсэлт зөвшөөрсөн төлөвт орох бөгөөд үйлчилгээ рүүгээ дахин орох үед хүсэлт гаргасан дипломын мэдээлэл нь “Баталгаажсан” төлөвтэй болсон байна. Ингэснээр “Дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын тодорхойлолт үйлчилгээг авах боломжтой болох буюу дипломын тодорхойлолт тань гарна.  
• Харин цуцалсан бол Дээд боловсролын дипломын нөхөн бүртгэл үйлчилгээний хүсэлт татгалзсан төлөвтэй болох бөгөөд татгалзан шалтгааны дагуу үйлчилгээ рүүгээ дахин орж хүсэлт явуулсан дипломын мэдээллийг сонгон шаардлагатай мэдээллээ засварлан дахин илгээнэ. 
Тус үйлчилгээг зөвхөн https://e-mongolia.mn/ вэбээс авах бөгөөд гар утасны аппликэйшнээс одоогоор хүсэлт илгээх боломжгүй байна.

Цахим үйлчилгээний нэгдсэн портал

#онцолсон, #E-Mongolia, #Цахим үйлчилгээний нэгдсэн портал,