Өмнөд Солонгосын ерөнхийлөгч эхнэрийг нь тойрсон Dior брэндийн цүнх, хувьцааны үнэд зохиомлоор нөлөөлсөн гэх дуулиануудад олон нийтээс уучлалт гуйжээ. 

Юн Сук Ёол телевизээр ард түмэндээ хандан эхнэр Ким Кеон Хигээ биеэ илүү сайн авч явах ёстой байсан гэж хэлсэн ч эхнэрийг нь чөтгөр шулам мэтээр дүрсэлж, түүний эсрэг зарим шүүмжлэл хэтэрч байгааг хэлжээ.

Ерөнхийлөгч тэргүүн хатагтайн албан ажилд хяналт тавих үүрэгтэй алба байгуулахаа мэдэгдсэн ч эхнэрийг нь шалгах хүсэлтийг хүлээн авахгүй гэдгээ илэрхийлсэн байна. 

Эхнэрийг нь тойрсон дуулиануудаас үүдэн Өмнөд Солонгосын иргэдийн дунд Юны нэр хүнд унаад байгаа.

2023 оны сүүлээр YouTube-ийн зүүний үзлийг дэмжигч Voice of Seoul суваг тэргүүн хатагтай Кимийн 3 сая вон буюу 2,200 ам.долларын үнэ бүхий Dior брэндийн цүнх хүлээн авч буй нууц камерын бичлэгийг ил болгож байв.

Ирэх хоёрдугаар сард нь Юн уг бичлэгийг улс төрийн зорилготой алхам гэж нэрлээд, олон нийтээс уучлалт гуйгаагүй юм. 

Тухайн үед сөрөгч хүчин болох Өмнөд Солонгосын Ардчилсан нам ерөнхийлөгчийн ичгүүргүй авир”-ыг шүүмжилж байв. 

Дуулиан шуугиан мөн Юны Ардын хүчний нам дотор хагарал үүсгэж, намын нэг гишүүн тэргүүн хатагтай Кимийг үрэлгэн амьдралын хэв маягаараа алдартай Францын хатан хаан Мари Антуанеттатай зүйрлэсэн байна.

Түүнчлэн сөрөг хүчин тэргүүн хатагтайг хувьцааны үнэд нөлөөлсөн хэрэгт буруутгасаар ирсэн. Гэхдээ Юн энэ оны эхээр эхнэрийг нь эдгээр хэрэгт холбогдуулан шалгахыг шаардсан хуулийн төсөлд хориг тавьсан юм.

Эх сурвалж: BBC

#Юн Сук Ёол, #тэргүүн хатагтай Ким Кеон Хи, #Өмнөд Солонгосын ерөнхийлөгч,