АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор лхагва гарагийн өглөө Азийн орнуудын жишиг хөрөнгийн индексүүд ихэвчлэн өссөн үзүүлэлттэй байна.
Тухайлбал, Японд “Nikkei 225” индекс 2.25%-иар өссөн бол Австралийн “ASX 200” 1%-иар өсжээ.
Гэсэн хэдий ч эх газрын Хятад болон Хонконгийн индексүүд доогуур үзүүлэлттэй хэвээр байгаа бөгөөд “Shanghai Composite” индекс 0.3%-иар, Хонконгийн “Hang Seng” ойролцоогоор 3%-иар буурсан байна.
Үүний зэрэгцээ, АНУ-ын хөрөнгийн биржийн томоохон индексүүдийн фьючерсийн арилжаа огцом өсжээ. Өмнөх өдрийн арилжаагаар “Dow Jones Industrial Average”, “S&P 500” болон “Nasdaq” индекс бүгд 1%-иас дээш өсөлттэй хаагдсан байна.
Дэлхийн хамгийн том криптовалют болох “Bitcoin” 75,000 ам.долларыг давж, дээд амжилт тогтоожээ.
Түүнчлэн евро, фунт, иен зэрэг бусад гол валютуудын эсрэг ам.долларын ханш нэгээс илүү хувийн өсөлт үзүүлсэн байна.
АНУ-ын сонгуулийн үр дүн дэлхийн эдийн засаг, тэр дундаа Азийн эдийн засагт томоохон нөлөө үзүүлэх нь тодорхой болоод байгаа.
Учир нь Бүгд Найрамдах намаас нэр дэвшиж буй Доналд Трамп АНУ-ын дараагийн ерөнхийлөгчөөр сонгогдвол худалдааны татварыг, ялангуяа Хятадад ногдуулах татварыг эрс нэмэгдүүлнэ гэдгээ аль хэдийн мэдэгдсэн.
Мөн экс ерөнхийлөгч гадаад бодлогын талаар илүү тусгаарлах байр суурьтай байгаа нь Тайванийг Хятадын болзошгүй түрэмгийллээс хамгаалахад бэлэн байгаа эсэхэд нь эргэлзээ төрүүлээд байгаа юм.
Эх сурвалж: BBC

#АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль, #хөрөнгийн зах зээл,