Америкийн зүүн эргийн Вермонт мужид орон нутгийн цагаар 05:00 цагт санал хураалт нээгдсэнээр АНУ-д ерөнхийлөгчийн сонгууль албан ёсоор эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар АНУ-ын мужуудын талаас илүү хувьд нь санал хураалт эхэлсэн байна. 

Ирэх хэдэн цагийн дотор Америкийн иргэд дараагийн ерөнхийлөгчөө сонгох болно. 

Ардчилсан намаас нэр дэвшиж буй АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис нь эмэгтэйчүүдийн үр хөндөлт хийлгэх эрхийг дэмждэг бөгөөд хүнсний дэлгүүрүүдийг үнэ хөөрөгдөхийг хориглох эдийн засгийн төлөвлөгөө боловсруулж, орон сууцны хомсдолыг зогсоох амлалт өгөөд байгаа.

Харин түүний Бүгд Найрамдах намын өрсөлдөгч АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп хууль бус цагаачдын урсгалыг зогсоохын тулд хилийг битүүмжилж, татварыг бүхэлд нь бууруулах амлалт өгч, импортын бүх бараанд 10 хувийн татвар ногдуулах санал гаргаж, эрчим хүчийг бууруулахын тулд дотоодын газрын тос, байгалийн хийн олборлолтыг нэмэгдүүлнэ гэж амласан.

Тэдний хэн нь ерөнхийлөгч болохыг Сонгуулийн коллеж буюу мужийн төлөөлөгчид тодорхойлно. Муж бүр хүн амын тооноос хамааран тодорхой тооны төлөөлөгчтэй байдаг. АНУ-ын хэмжээнд нийт 538 төлөөлөгч байх ба иргэдээс хамгийн олон санал авсан нэр дэвшигч тухайн мужийн бүх төлөөлөгчийн саналыг авдаг. Хамгийн багадаа 270 төлөөлөгчийн санал цуглуулсан нэр дэвшигч ялагч болох юм. 

Жишээлбэл, Калифорни муж нь сонгуулийн коллежид 55 санал өгөх эрхтэй бөгөөд тус мужид аль нэг нэр дэвшигч нэгхэн саналын зөрүүгээр илүүрхсэн байсан ч тухайн нэр дэвшигч сонгуулийн коллежид 55 саналтай болно гэсэн үг юм.

Санал хураалт өөр өөр мужуудад өөр өөр цагт хаагддаг боловч АНУ-ын зүүн эрэгт 23:00 цаг болоход Хавай болон Аляскаас бусад бүх муж санал хураалтаа хаасан байх болно.

Уламжлал ёсоор бол Калифорнид 23:00 цагт санал хураалт дууссаны дараа шинжээчид таамаглалаа дэвшүүлж эхэлдэг.

Гэхдээ мужуудын санал тоолох үйл явцаас хамааран албан ёсны дүн хэдэн цаг, хэдэн өдрийн дараа ч гарах магадлалтай. Ялангуяа эрт болон шуудангаар илгээсэн саналын хуудсыг албан ёсны санал хураалт хаагдсаны дараа тоолдог тул эцсийн үр дүнг зарлах хугацаа хойшлоход хүрдэг байна. 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийн ялагч санал хураалт дууссанаас хэдэн өдрийн дараа буюу бямба гарагт тодорхой болж байв. Энэ жилийн хувьд сонгуулийн үр дүн хэдэн цаг бус, харин хэдэн өдрийн дараа тодорхой болно гэж ажиглагчид үзэж байна.

Эх сурвалж: BBC

#онцолсон, #АНУ, #АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль,