Өнгөрсөн долоо хоногт болсон үерийн дараа Валенсиа мужид эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байгаа энэ үед даваа гарагт Испанийн Барселона хот үерт нэрвэгдлээ. 

Испанийн цаг уурын агентлаг Каталоны зарим хэсэгт аадар борооны улаан өнгийн сэрэмжлүүлэг зарласан байна.

Барселон хотын хоёр дахь том нисэх онгоцны буудлын зарим хэсэг усанд автжээ. 80 гаруй нислэгийг цуцалж, хойшлуулж, төмөр замын үйлчилгээг түр зогсооход хүрсэн байна.

Мягмар гарагийн өглөө хүртэл далайн эргийн бүсээр 8 см хүртэл хур тунадас орж болзошгүй гэж Улсын цаг уурын агентлаг (Aemet) анхааруулжээ.

Өнгөрсөн долоо хоногт Валенсиа мужид хэдхэн цагийн дотор нэг жилд ордог хэмжээний хур тунадас орсны улмаас 217 хүн амиа алдсан билээ. Эрх баригчид үерийн аюулыг хожуу зарлан мэдээлсний улмаас хүмүүс автомашины зогсоол, хонгил, гарааж зэрэг зам, газар доорх байгууламжуудад гацсан нь олон хүн амиа алдахад хүргэсэн. Сураггүй хүмүүс олон хэвээр байгаа тул амиа алдагсдын тоо цаашид нэмэгдэх төлөвтэй байна.

Одоогоор Каталонд хүний амь хохирсон талаар мэдээлэл бүртгэгдээгүй байгаа аж.

Мөн үерийн дараах эрэн хайх, аврах, тусламж үзүүлэх ажил удаашралтай байгаад гамшигт өртсөн бүс нутгийн иргэд ууртай байна.

Ням гарагт Испанийн хаан, хатан хоёр Валенсиа мужийн үерт хамгийн их өртсөн хотуудын нэг болох Паипортад зочлох үеэр уурласан эсэргүүцэгчид тэдэн рүү шавар болон бусад зүйлийг шидэлсэн талаар хэвлэлүүд мэдээлж байгаа. Мөн Ерөнхий сайд Педро Санчест адил хандлага гаргасны улмаас тэрээр айлчлалаа яаралтай зогсооход хүрсэн байна. 

Даваа гарагт Дотоод хэргийн сайд Фернандо Гранде-Марласка эмх замбараагүй байдлыг буруушаагаад, Иргэний хамгааллын газар шалгалтын ажиллагаа эхлүүлсэн болохыг мэдэгджээ.

Валенсиагийн орон нутгийн эрх баригчид онцгой байдлын албаны ажлыг хөнгөвчлөх зорилгоор аяллын хязгаарлалтыг дахин хоёр хоногоор сунгаж, сургуулиудыг хааж, хүмүүсийг гэрээсээ ажиллахыг уриалав.

Өчигдөр мөн нөхцөл байдлыг харгалзан нэмж 1,500 орчим цэргийг Валенсиа руу илгээсэн байна. Генерал Франсиско Хавьер Маркосын хэлснээр гамшигт өртсөн бүсэд ажиллах цэргийн тоо 7,800 болж байгаа ба үүн дээр 17,000 сайн дурынхан, 5,000 армийн цэрэг логистикийн дэмжлэг үзүүлж байгаа аж.

Эх сурвалж: BBC

#Испани, #үерийн гамшиг, #Барселона, #Каталон,