АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж буй Камала Харрис, Бүгд Найрамдах намын нэр дэвшигч Доналд Трамп нар сонгуулийн үр дүнг шийдвэрлэх долоон мужид маш бага саналын зөрүүтэй хэвээр байна.
Сонгуулийн өдрөөс хоёрхон хоногийн өмнө нийтэлсэн “The New York Times/Siena College”-ийн санал асуулгаас харвал Дэд Ерөнхийлөгч Харрис Невада, Хойд Каролина, Висконсин мужид, Ерөнхийлөгч асан Трамп Аризона мужид тэргүүлж байна. Аравдугаар сарын 24-өөс арваннэгдүгээр сарын 2-ны хооронд долоон мужийн 7,879 сонгогчийн дунд явуулсан санал асуулгын дүнгээр Мичиган, Жоржиа, Пенсильвани мужид хоёр нэр дэвшигч адил тэнцүү санал авчээ.
Санал асуулгад оролцогчдын 40 орчим хувь нь урьдчилсан санал хураалтад саналаа өгсөн бөгөөд эдгээр хүмүүс Харрист 8%-иар илүү дэмжлэг үзүүлсэн бол Трамп хараахан саналаа өгөөгүй байгаа сонгогчдоос илүү санал авах төлөвтэй байна.
“The New York Times/Siena College”-ийн өмнөх бүх санал асуулгаар Харрис Пенсильвани мужид 4%-иар илүүрхэж байсан бол сүүлийн дүнгээр хоёр өрсөлдөгч тэнцсэн нь Трамп тус мужид хүчээ авч байгааг харуулж байна.
Бямба гарагийн орой Харрис “Saturday Night Live” инээдмийн шоунд оролцсон бол энэ хооронд Трамп хэрэв сонгогдвол олон сая цагаачдыг албадан гаргана гэсэн амлалтаа давтсан хэвээр байв.
Хэрэв Харрис ялбал “Америкийн хотууд бохир заваан, аюултай дүрвэгсдийн хуаран болж хувирна” гэж Трамп мөн анхааруулжээ.
Эх сурвалж: Reuters

#АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль, #Камала Харрис, #Доналд Тармп,