newswire

“Хүүхэд ба цэвэр агаар” аяныг эхлүүллээ

“Эйр вилл Монголиа” компани “Хүүхэд ба цэвэр агаар” аяныг өнөөдрөөс эхлүүллээ. Тус аяны гол зорилго нь агаарын бохирдол, утаа буурсан ч агаар дахь жижиг тоос тоосонцор буурахгүй байгаатай холбогдуулан зарим хүүхдийн асрамжийн газрын цонхонд гаднаас цэвэр агаар оруулах шүлтүүр бүхий тор суулгаж өгөх юм. Мөн гадаад болон доторх агаарын бохирдолын талаарх мэдлэгийг иргэдэд таниулах зорилготой аж.

НЭМ-ийн хүрээлэнгийн зөвлөх, анагаах ухааны доктор Н.Сайжаа “Агаар бол хүний амьсгалын гол хүчин зүйл учраас цэвэр байх хэрэгтэй. Өнөөдөр бага насны хүүхдүүд бохир агаар амьсгалж, үүнээс улбаалан  дотоод эрхтэнүүд гэмтэж байна. Жирэмсэн эмэгтэй болон хүүхэд, өндөр настай хүмүүс бохир агаараас болж өвчин амархан тусаж байгаа” гэсэн юм.

Доктор Ш.Пүрэвсүрэн “Гадаад утаа багассан хэдий ч тоос тоосжилт буюу PM2.5 10 дахин ихэссэн. Хаврын улиралд тоос тоосжилт улам ихэсдэг. Үүний улмаас хавдар төрөл бүрийн өвчин ихсэж байна. Агаарын бохирдлоос илүү хөрс, тоосны бохирдол эрүүл мэндэд сөрөг нөлөө учруулж” байгаа гэлээ.

Энэхүү аяны хүрэээнд сургуулиудад очиж агаарын бохирдлын талаар лекц унших, цэвэр агаар болон, хөрс агаарын бохирдлын талаар танин мэдүүлэх аж. Өөрөөр хэлбэл, хүн бүрийн эрүүл мэндийн төлөө энэхүү аяныг эхлүүлж байгаа аж.

Д.Занданбат

Falsified Medications Are A Huge Global Problem

“Хүүхэд ба цэвэр агаар” аяныг эхлүүллээ

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet