Мягмар гарагт Оросын арми дайсны дайралтын хариуд “томоохон хэмжээний” цөмийн хариу арга хэмжээ авах сургуулилалт явуулж, баллистик пуужингуудаа туршжээ.
Уг сургуулилалт нь Ерөнхийлөгч Владимир Путин цөмийн зэвсэг ашиглах нөхцөлийг өргөжүүлэх төлөвлөгөөгөө танилцуулснаас хойш нэг сарын дараа болж байна. Энэхүү өөрчлөлтийг Украинд Оросын нутаг дэвсгэрийн гүнд алсын тусгалтай пуужин харвах зөвшөөрөл олгох эсэх талаар хэлэлцэж буй барууны орнуудад анхааруулга өгөх зорилготой алхам гэж Кремль мэдэгдэж байв.
Путин мягмар гарагийн сургуулилалтын эхэнд “Орос улс цөмийн зэвсэг ашиглах нь улс орны аюулгүй байдлыг хадгалан хамгаалах эцсийн арга хэмжээ гэсэн хатуу байр суурь баримталдаг гэдгийг би үүгээр батлан хэлж байна” гэж хэлжээ.
“Геополитикийн хурцадмал байдал, гадаад аюул заналхийлэл нэмэгдэж байгаа нөхцөлд орчин үеийн, байлдааны бэлэн байдалтай стратегийн хүчинтэй байх нь нэн чухал юм” гэж Кремлийн удирдагч нэмж хэлээд, Орос улс “шинэ зэвсгийн уралдаанд” оролцох сонирхолтой байгааг хэлсэн байна.
Сургуулилалтын хүрээнд Оросын Батлан хамгаалах яам тус улсын хойд хэсэгт орших Плесецкийн сансрын буудлаас “Ярс” тив алгасах баллистик пуужин харважээ. Пуужинг Оросын Алс Дорнодын Камчаткийн хойгт байрлах Кура туршилтын талбайг чиглүүлэн хөөргөсөн байна.
Үүний зэрэгцээ, Баренцын тэнгис дэх “Новомосковск” болон “Князь Олег” цөмийн шумбагч онгоцноос “Синева” болон “Булава” баллистик пуужингуудыг хөөргөж, “Ту-95МС” онгоцноос мөн далавчит пуужин харвасан болохыг тус улсын Батлан хамгаалах яам мэдэгдэлдээ өгүүлжээ.
Орос даяар янз бүрийн цэгээс пуужин харваж байгааг харуулсан дүрс бичлэгийг мэдэгдэлдээ хавсаргасан байна.
Путин өнгөрсөн аравдугаар сард үүнтэй төстэй цөмийн хариу цохилт өгөх “томоохон хэмжээний” сургуулилалтыг удирдсан бөгөөд Кремль үүнийг тогтмол, төлөвлөгөөт сургуулилалт гэж тодорхойлсон юм.
Эх сурвалж: The Moscow Times

#ОРос, #цэргийн сургуулилалт, #цөмийн хариу арга хэмжээ,