Ням гарагт Гүржийн Ерөнхийлөгч Саломе Зурабичвили өмнөх өдөр нь болсон парламентын сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, ард иргэдээ сонгуулийн үр дүнг эсэргүүцэж жагсахыг уриалжээ.
Сонгуулийн хорооны мэдээлснээр бямба гарагт болсон сонгуульд эрх баригч Гүржийн мөрөөдөл нам бараг 54 хувийн санал авсан байна. Гэвч сөрөг хүчний намууд сонгуулийн дүнг эсэргүүцэж, ажиглагчид сонгуулийн үеэр олон тооны зөрчил гарсныг мэдээлжээ.
Гүржийн мөрөөдөл намын холбоотон асан Зурабичвили сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлэхдээ эрх баригч намыг хатуу шүүмжлээд, санал хураалтыг “Оросын тусгай ажиллагаа” гэж нэрлэсэн байна.
Зурабичвили Гүржийн сөрөг хүчний намын удирдагчидтай хамт сэтгүүлчдэд хандан “Энэ бол бүхэлдээ луйвар, та бүхний саналыг булаан авсан” гэж мэдэгджээ.
Тэрээр даваа гарагийн орой нийслэл Тбилиси хотын төвд сонгуулийн үр дүнг эсэргүүцэж, жагсахыг уриалсан байна.
Сонгуулийн хорооноос мэдээлснээр дөрөв дэх удаагаа олонх болж буй Гүржийн мөрөөдөл нам парламентад 2020 онд авсан суудлаасаа нэгээр бага буюу 89 суудал авсан бол барууны талыг баримтлагч дөрвөн сөрөг хүчин нийт 61 суудал авчээ.
Ням гарагт мөн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ) зэрэг 57 орныг багтаасан гурван бие даасан хяналтын комиссоос хэд хэдэн зөрчлийн талаар мэдээлэв.
Саналын хайрцагт хууль бусаар саналын хуудас нэмэх, хээл хахууль өгөх, сонгогчдыг айлган сүрдүүлэх, сонгуулийн хэсгийн ойролцоо хүчирхийлэл үйлдэх зэрэг үйлдлүүд нь сонгуулийн дүнд нөлөөлсөн байж болзошгүй гэж бүлгүүд мэдэгдсэн байна.
ЕАБХАБ-ын төлөөлөгчийн газар дахь Европын парламентын төлөөлөгчдийн тэргүүн Антонио Лопез-Истуриз Уайт “Бид Гүржийн ардчиллын ухралтад гүнээ санаа зовж байгаагаа илэрхийлж байна” гэж мэдэгдэв.
Энэ үеэр, Европын зөвлөлийн Ерөнхийлөгч Чарльз Мишель Гүржийн сонгуулийн хороог сонгуулийн үеэр бүртгэгдсэн зөрчлүүдийг шуурхай, ил тод мөрдөн шалгахыг шаарджээ.
Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Гүржийн улс төрийн намууд барууныг дэмжигч болон Оросыг дэмжигч гэж хуваагддаг боловч иргэдийнх нь олонх нь Оросын эсрэг байр суурь баримталдаг.
Эх сурвалж: Reuters