Хэрэв улс орнууд цаг уурын өнөөгийн бодлогоо үргэлжлүүлсээр байвал энэ зууны эцэс гэхэд дэлхийн дулаарал 3 хэмийг давна гэж НҮБ тооцоолжээ.

НҮБ-ын пүрэв гарагт гаргасан тайланд дурдагдсан тооцоолол нь арваад жилийн өмнө улс орнуудын өгсөн амлалтаас хоёр дахин өндөр үзүүлэлт юм.

2015 онд засгийн газрууд цаг уурын өөрчлөлтөөс үүдэлтэй аюултай үр дагавраас урьдчилан сэргийлэхийн тулд дэлхийн дулаарлыг Цельсийн 1.5 хэмд тогтоон барихаар Парисын хэлэлцээрт гарын үсэг зурж байв.

Тэгвэл уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх тухай улс орнуудын амлалтыг дүгнэдэг жил бүрийн тайланд өгүүлснээр хэрэв засгийн газрууд дэлхийн дулаарлын хамгийн том өдөөгч болох хорт хийн ялгарлыг бууруулах тал дээр илүү хүчтэй арга хэмжээ авахгүй бол дэлхий 2100 он гэхэд аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс 3.1 хэмээр дулаарна гэж дүгнэжээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш пүрэв гарагт хэлсэн үгэндээ “Бид дээсэн дөрөөн дээр дэнчигнэж байна. Удирдагчид хүлэмжийн хийн хэмжээ болон уур амьсгалын ноцтой нөлөөллөөс зайлсхийхэд шаардагдах түвшин хоорондын зөрүүг арилгахгүй бол бид цаг уурын өөрчлөлтөөс үүдэлтэй ноцтой үр дагавартай тулгарах болногэж анхааруулжээ. 

НҮБ-ын тайланд өгүүлснээр улс орнуудын амлалтыг үл харгалзан дэлхийн хүлэмжийн хийн ялгаруулалт 2022-2023 онд 1.3%-иар нэмэгдэж, 57.1 гигатонн нүүрсхүчлийн хийтэй тэнцэх хэмжээнд хүрсэн байна.

Улс орнууд одоогийн амлалтуудаа биелүүлсэн ч 2100 он гэхэд агаарын хэм 2.6 хэмээс 2.8 хэм хүртэл өснө гэж тайланд өгүүлжээ.

Одоогийн байдлаар дэлхийн дулаарлын түвшин аль хэдийн 1.3 хэмд хүрсэн байна.

Дэлхийн дулаарлыг 1.5 хэмээр хязгаарлах зорилгод хүрэхийн тулд улс орнууд 2030 он гэхэд жилийн хүлэмжийн хийн ялгаруулалтыг 42%, 2035 он гэхэд 57% хүртэл бууруулах шаардлагатайг тайланд онцолжээ.

Үндэстнүүд ирэх сард Азербайжанд болох НҮБ-ын уур амьсгалын асуудлаарх дээд хэмжээний уулзалтад (COP29) цугларах бөгөөд хурмал түлшнээс татгалзах тухай өнгөрсөн онд байгуулсан хэлэлцээрийн талаар хэлэлцэх болно.

Эх сурвалж: Reuters

#Дэлхийн дулаарал, #нүб, #Уур амьсгалын өөрчлөлт,