Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин Япон Улсын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-аас судалгаа явуулахыг даалгасан Японы нүүрсэн хилийн байгууллагын зөвлөх багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, судалгаа болон цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд ЖАЙКА-ийн төлөөлөгчид Улаанбаатар хотын эрчим хүч, хүлэмжийн хий, агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр тууштай судалгаа явуулж буй бөгөөд судалгааг 2025 оны хоёрдугаар сард дуусгаж, хэрэгжүүлэх үе шат руу шилжүүлэхээ илэрхийлэв.

Улс орны тогтвортой хөгжлийн зорилгыг хангах гол хүчин зүйлийн нэг болох байгаль орчинд ээлтэй дэд бүтцийг нэвтрүүлэх ажилд хувь нэмэр оруулах чиглэлээр хамтран ажиллаж буй төлөөлөгч нарт нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин талархал илэрхийлж, дээрх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудаасаа танилцууллаа. Тэрбээр “Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах ажлын хүрээнд гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрүүд үр дүнтэй хэрэгжиж байгаа болон ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, эрчим хүчний бусад олон төрөлт эх үүсвэрүүдийг турших зэргээр ажлууд хийгдэж байгаа” гэдгийг онцоллоо.

Улаанбаатар хот нь дэлхийн хамгийн хүйтэн нийслэлийн тоонд ордог. Тиймээс эрчим хүч, агаарын бохирдлыг шийдэх асуудлыг нэн тэргүүн зорилтын нэгээр авч үзэж байна. Төвлөрсөн дулаанд холбогдоогүй гэр хорооллын оршин суугчид өвлийн улиралд 24 цагийн турш сайжруулсан шахмал түлш түлдэг. Гэр хорооллын 200 мянга орчим өрх нүүрсэн суурьтай түлшээр халаалтын хэрэгцээгээ хангаж байгаа нь Улаанбаатар хотын агаарын бохирдлын гол хүчин зүйлийг үүсгэдэг бөгөөд иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж буй тул асуудлыг шийдвэрлэхээр ЖАЙКА зэрэг олон улсын байгууллагатай Улаанбаатар хотын зүгээс хамтран ажиллаж байгаа билээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

#Жайка, #Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин,