НИЙГЭМ

Хятад улстай хиллэдэг найман боомтын улс хоорондын зорчигч тээврийг түр хаалаа

БНХАУ-д шинэ коронавирусийн тархалт ихэссэнтэй холбогдуулан энэ сарын 26-ны өдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар тухайн улстай хиллэдэг автозамын боомтуудад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах чиглэл өгсөн билээ.

Үүнтэй холбогдуулан улс хоорондын зорчигчдын тогтмол тээвэр болон тогтмол бус тээврийг тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байна. Иймд эрхэм жолооч, зорчигч та дараах чиглэлүүдэд зорчихгүй байхыг Автотээврийн үндэсний төвөөс анхааруулав.

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар зогсоосон боомтууд: 

  1. Улаанбаатар хотоос БНХАУ-ын Эрээн хот,
  2. Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас БНХАУ-ын Бээжин хот,
  3. Дорноговь аймгийн Замын-Уүд сумаас БНХАУ-ын Хөх хот,
  4. Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас БНХАУ-ын Эрээн хот,
  5. Дорнод аймгийн Хэрлэн сумаас БНХАУ-ын Манжуур хот,
  6. Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоос БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганц мод боомт,
  7. Ховд аймгийн Булган сумаас БНХАУ-ын ШУӨЗО-ны Такешикен тосгон,
  8. Өмнөговь аймгийн Ханбогд сумаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын Халиут балгасын чиглэлд хорио цээрийн дэглэм дуусах хүртэл зорчихгүй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: Авто тээврийн үндэсний төв

Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet