Алексей Навальныйн бэлэвсэн эхнэр Юлия Навальная нь Владимир Путин албан тушаалаасаа огцорч, тус улсад чөлөөт, шударга сонгууль явуулах боломжтой болсны дараа Оросын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр төлөвлөж байгаагаа мэдэгдэв.

“Миний зорилго бол улс оронд өөрчлөлт оруулах. Хэрвээ би Орост буцаж ирвэл ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ” гэж Навальная нөхөртөө зориулсан “Эх оронч” дурсамж номоо гаргахаас хэдхэн хоногийн өмнө ВВС-д өгсөн ярилцлагадаа хэлжээ. 

Тэрээр мөн “Миний улс төрийн өрсөлдөгч бол Владимир Путин. Түүний дэглэмийг аль болох хурдан унагахын тулд би бүх зүйлийг хийх болно гэж хэлсэн байна.

Навальныйг хоёрдугаар сард Арктикийн колонид нас барсны дараа Навальная нөхрийнхөө үйл хэргийг үргэлжлүүлэхээ амлаж байв. Долдугаар сард нь Оросын хууль сахиулах байгууллага түүнийг “хэт даврагч байгууллагын үйл ажиллагаанд оролцсон” хэмээн буруутгасан юм. 

Навальный хэт даврагч үйл ажиллагаа санхүүжүүлж, зохион байгуулсан хэргээр 19 жилийн хорих ял эдэлж байхдаа тодорхойгүй нөхцөл байдалд нас барсан. Барууны хэд хэдэн засгийн газар хариуд нь Москвагийн хориг арга хэмжээ зарлаж, түүний үхлийг хараат бусаар мөрдөн шалгахыг уриалсан бол Кремль Навальныйг шоронд хөнөөсөн гэх буруутгалыг үгүйсгэсээр байна.

Навальная ВВС-д өгсөн ярилцлагадаа мөн Путинийг шударга шүүхээр шүүж, Орост хорих ялыг эдлүүлэхийг хүсэж байгаагаа ярьжээ.

Түүгээр ч зогсохгүй, би түүнийг Алексейтэй адил нөхцөлд байлгахыг хүсэж байна гэж хэлээд, түүний хөлсөлсөн мөрдөн байцаагчдын баг Навальныйн үхэлтэй холбоотой нотлох баримт олсон болохыг хэлсэн байна. Тэрээр мөрдөн шалгалтын дүгнэлтийг хожим ил болгохоо амлажээ.

Эх сурвалж: The Moscow Times

#Владимир Путин, #ОРос, #Юлия Навальная,