Ням гарагийн орой Израилын Батлан хамгаалах хүчин (IDF) Ливаны 24 бүс нутаг, түүний дотор нийслэл Бейрут дахь Хезболла бүлэглэлийг дэмжиж ажилладаг банк болон бусад санхүүгийн байгууллагуудад цохилт өгөх төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэний дараа олон зуун оршин суугч гэр орноо орхин дүрвэжээ.
“IDF”-ийн хэвлэлийн төлөөлөгч Даниел Хагари “Хезболлагийн террорист үйл ажиллагааг санхүүжүүлдэг байгууллагуудын ойролцоо байгаа хүмүүсийг эдгээр газраас нэн даруй холдохыг сануулж байна. Бид ойрын хэдэн цагт хэд хэдэн бай, шөнийн турш нэмэлт объектуудад цохилт өгөх болно” гэж анхааруулсан байна.
“Ирэх өдрүүдэд бид Иран улс Хезболлагийн террорист үйл ажиллагааг иргэний байгууллага, нийгэмлэг, ТББ-уудыг ашиглан хэрхэн санхүүжүүлдэг болохыг илчлэх болно” гэж нэмж хэлжээ.
Уг анхааруулгын дараа нийслэл Бейрутын өмнөд хэсгийн Хезболлагийн хяналтад байдаг Дахие дүүрэгт найман удаагийн агаарын цохилт болсон байна.
Мөн Ливаны төрийн мэдлийн Үндэсний мэдээллийн агентлаг (NNA) тус улсын зүүн хэсэгт орших Бекаа хөндий дэх Аль-Кард Аль-Хассан банк цохилтод өртсөн тухай мэдээлэв. Хүний амь эрсэдсэн эсэх талаар мэдээлэл хараахан гараагүй байна.
Ираны дэмжлэгтэй Хезболла бүлэглэл Аль-Кард аль-Хассаныг санхүүгийн үйл ажиллагаандаа ашигладаг бөгөөд Ливан даяар 30 гаруй салбартай, 15 нь Бейрутын төв хэсэг болон түүний захын дүүрэгт хүн ам шигүү суурьшсан бүсэд байрладаг аж.
Энэ хоород Хезболла бүлэглэл ням гарагт Израил руу дахин пуужин харваж, цэргийн баазуудыг нь онилсон байна.
Сүүлийн 24 цагийн дотор Хезболла Израилын хойд хэсэг рүү арваад пуужин харвасан болохыг “IDF” баталжээ.
Түүнчлэн ням гарагийн эхээр Израилын байлдааны онгоцнууд Хезболла бүлэглэлийн тагнуулын газрын удирдлагын төв болон Бейрут дахь газар доорх зэвсгийн агуулахад цохилт өгсөн байна.
Жилийн өмнө Хезболла бүлэглэл Газа дахь Палестины Хамас бүлэглэлийг дэмжин пуужин харваж эхэлснээр Израил болон Хезболла хоёрын хооронд хил дамнасан тулаан эхэлсэн.
Аравдугаар сарын эхээр Израил тус улсын хойд хэсгийг тогтворжуулахын тулд Ливаны нутаг дэвсгэрт хуурай замын дайралт эхлүүлсний дараа мөргөлдөөн улам ширүүсээд байгаа юм.
Эх сурвалж: BBC

#Израил, #Ливан, #Бейрут, #Хезболла бүлэглэл,