Пүрэв гарагт Вашингтон Украины эсрэг дайнд зориулж нисгэгчгүй онгоц үйлдвэрлэн, Орос руу нийлүүлдэг Хятадын компаниудын эсрэг шинэ хориг арга хэмжээ зарлажээ.
Энэ нь “Оросын пүүсүүдтэй хамтран иж бүрэн зэвсгийн системийг шууд хөгжүүлж, үйлдвэрлэдэг” Хятадын компаниудад АНУ хориг тавьсан анхны тохиолдол болж байна гэж АНУ-ын Сангийн яам тэмдэглэсэн байна.
Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Мэттью Миллер “Хятадын компани Оросын байлдааны талбарт ашиглагдаж буй зэвсгийг үйлдвэрлэж байгааг бид анх удаа тогтоосон” гээд, “Хятадын энэ үйлдлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд үүнийг эсэргүүцэх арга хэмжээ авах шаардлагатай” гэж мэдэгджээ.
Бээжингийн зүгээс мөргөлдөөнд төвийг сахисан байр суурийг баримталж байгаа ч АНУ тэргүүтэй барууны засгийн газрууд Хятадын дипломат болон эдийн засгийн дэмжлэг нь Москвад түрэмгийллийн дайнаа үргэлжлүүлэхэд нэмэр болсоор байна гэж үздэг.
Баасан гарагт Бээжин уг арга хэмжээг эсэргүүцэж, “АНУ Хятадын компаниудад тавьсан хууль бус нэг талын хориг арга хэмжээг эрс эсэргүүцэж байна. Бид уг үндэслэлгүй буруутгал, шахалтыг огт хүлээн зөвшөөрөхгүй” гэж мэдэгдсэн байна.
“Хятад улс Орос-Украины мөргөлдөөнд оролцож байгаа аль ч талд зэр зэвсэг нийлүүлээгүй, дрон зэрэг давхар зориулалттай эд зүйлсийн экспортод хатуу хяналт тавьж, иргэний зориулалттай дроныг цэргийн зориулалтаар ашиглахыг эсэргүүцдэг” гэж ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин мэдэгдэв.
Цааш нь “Хятад улс Хятадын аж ахуйн нэгж, иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авах болно” гэж хэлсэн байна.
АНУ-ын Сангийн яамны хамгийн сүүлийн хоригт Оросын “Гарпия” цуврал алсын зайн довтолгооны нисгэгчгүй онгоцыг зохион бүтээх, үйлдвэрлэхэд оролцсон Хятадын хоёр, Оросын нэг компани болон Оросын нэг иргэн өртжээ.
Тус яамнаас мэдээлснээр уг нисгэгчгүй онгоцыг Хятадын мэргэжилтнүүд “зохион бүтээж, хөгжүүлсэн” бөгөөд Оросын батлан хамгаалахын компаниудтай хамтран Хятадын үйлдвэрүүдэд үйлдвэрлэж, дараа нь Украины эсрэг ашиглахаар Орос руу илгээдэг байна.
Өмнө нь АНУ Оросын компаниудад зэр зэвсэг үйлдвэрлэхэд ашигладаг эд анги нийлүүлдэг Хятадын аж ахуйн нэгжүүдийн эсрэг хориг арга хэмжээ авч байсан юм.
Эх сурвалж: The Moscow Times

#ОРос, #УКраин, #ХЯтад, #дроны үйлдвэрлэл, #АНУ-ын хориг арга хэмжээ,