Даваа гарагт Москвагийн шүүх Франц судлаачийг “гадаадын агент”-аар бүртгүүлэх тухай хуулийг зөрчсөн хэргээр гурван жилийн хорих ял оноожээ.

Прокурорын мэдээлснээр Швейцарт төвтэй мөргөлдөөнийг зуучлах төрийн бус байгууллагад ажилладаг Лоран Винатье өнгөрсөн зургадугаар сард Оросын армийн талаар мэдээлэл цуглуулж байгаад баривчлагдсан юм.

Прокурор түүнийг цуглуулсан мэдээллээ Оросын эсрэг ашигласан байж магадгүй гэж үзэн гурван жил гурван сарын хорих ял хүссэн боловч Москвагийн Замоскворецкийн дүүргийн шүүгч Наталья Чепрасова энгийн дэглэмтэй хорих ангид гурван жилийн хорих ялыг эдлүүлэх шийдвэр гаргажээ.

Шүүхийн танхимд Винатье орос хэлээр хийсэн үйлдлийнхээ төлөө уучлалт гуйж, бүртгүүлэх ёстойгоо мэдээгүй гэдгээ хэлээд уучлалт гуйсан байна. Мөн Оросын яруу найрагч Александр Пушкиний “Хэрэв амьдрал чамайг хуурвал” шүлгийн мөрийг уншаад, Орост хайртай гэдгээ хэлжээ.

Винатьегийн өмгөөлөгчид түүнд торгууль ногдуулахыг хүссэн ч хүсэлтийг даргалагч шүүгч хэрэгсэхгүй болгосон байна.

Франц шүүхийн шийдвэрийг “маш хатуу” гэж тодорхойлоод, судлаачийг нэн даруй суллахыг уриалав. Винатьегийн өмгөөлөгчид давж заалдана гэдгээ аль хэдийн мэдэгдсэн байна.

Францын Гадаад хэргийн яам мөн “Гадаад агентуудын тухай хууль нь Орост эвлэлдэн нэгдэх, сэтгэн бодох, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө зэрэг үндсэн эрх чөлөөг системтэйгээр зөрчихөд нөлөөлж байна” гэж мэдэгджээ.

Винатье баривчлагдах үедээ Хүмүүнлэгийн яриа хэлэлцээрийн төв нэртэй төрийн бус байгууллагад ажиллаж байсан аж. Тус төрийн бус байгууллага нь дэлхий даяарх зэвсэгт мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх, зуучлах, ухаалаг дипломат арга замаар шийдвэрлэх” үйл ажиллагаа явуулдаг байна.

Оросын эрх баригчид 2012 онд гадаадаас дэмжлэг авдаг эсвэл гадны нөлөөнд байгаа хувь хүн, албан байгууллагыг “гадаадын төлөөлөгч” гэж бүртгүүлэхийг шаардсан хууль тогтоомжийг баталсан юм.

Кремль уг хуулийг Ерөнхийлөгч Владимир Путинийг эсэргүүцдэг дотоодын аливаа сөрөг хүчнийг нухчин дарах, мөн гадаадын иргэдийг оролцуулаад хүссэн хүнээ баривчлах шалтаг болгон ашиглаж ирсэн.

Эх сурвалж: BBC

#гадаад агентын тухай хууль, #ОРос, #Франц, #Лоран Винатье,