Бархасбадь гаригийн нэг дагуул болох Европа дээрээс харийн амьтдын ул мөрийг хайж олохоор НАСА-ийн сансрын хөлөг өчигдөр Флорида мужийн Канаверал хошуунаас хөөрчээ.
Өнгөрсөн долоо хоногт Милтон хар салхины улмаас төлөвлөгөөг хойшлуулсны дараа НАСА сансрын хөлгийг орон нутгийн цагаар 12:06-д хөөргөсөн байна.
“Europa Clipper” Бархасбадь гарагийг тойрон эргэдэг Европад хүрэхийн тулд 2.9 тэрбум км замыг туулах бөгөөд 2030 онд зорьсон газартаа хүрнэ. Түүний аяллынхаа туршид цуглуулах мэдээлэл манай нарны аймгийн амьдралын талаар бидний мэддэг зүйлийг өөрчилж магадгүй гэж эрдэмтэд найдаж байна.
Дэлхийгээс 628 сая километрийн зайд оршдог Европа нь манай сарнаас арай том хэмжээтэй. Гаригийн гадаргуу нь мөсөөр хучигдсан ба мөсөн царцдас нь 25 км хүртэл зузаантай. Доор нь дэлхий дээрх усны хэмжээнээс хоёр дахин их устай асар том далай байж магадгүй гэж таамагладаг. Химийн бодисууд ч байж магадгүй юм.
Эрдэмтэд анх 1970-аад онд Аризона мужид дурангаар ажиглаж байхдаа мөсийг хараад Европа гариг амьдралыг тэтгэж болохыг ойлгож байв.
“Voyager 1, 2” сансрын хөлгүүд анхны ойрын зургийг авч, дараа нь 1995 онд НАСА-ийн “Galileo” сансрын хөлөг Европаг дайран өнгөрч, маш гайхалтай зургуудыг авчээ. Зураг дээр амьдралыг тэтгэх давс, хүхрийн нэгдлүүдийг агуулсан хар, улаан хүрэн хагарал, хугарал бүхий гадаргуу харагдаж байв.
“Hubble” сансрын дуран түүнээс хойш гадаргаас нь 160 километр дээш хөөрч буй усны манан байж болзошгүй зүйлийн зургийг авсан.
Одоо эрдэмтэд НАСА-ийн “Clipper” сансрын хөлөг дээрх багажууд гаригийг бараг бүхэлд нь зураглахаас гадна тоосонцор цуглуулж, усны манан дундуур нисэх төлөвтэй байна.
Өнгөрсөн жил Европын сансрын агентлагийн сансрын хөлөг болох “JUICE” Европа гаригийг чиглэн хөөрсөн боловч “Clipper” хөлөг түрүүлж гариг дээр хүрнэ.
Эх сурвалж: BBC

#Europa Clipper, #Бархасбадийн дагуул, #Европа,