Өмнөд Солонгос Пхеньяны дээрээс дроноор ухуулах хуудас тараасны дараа Хойд Солонгос тус улсын хилтэй холбогддог замуудаа дэлбэлэхээр бэлтгэж эхэлснийг Сөүл өнөөдөр мэдэгдэв.

Хойд Солонгосын цэргүүд баруун болон зүүн эргийн ойролцоох хоёр улсыг холбодог зам дээр өнгөлөн далдалсан байдалтай ажиллаж байгаа бөгөөд даваа гарагт замуудыг дэлбэлэхээр бэлтгэж байж магадгүй гэж Өмнөд Солонгосын цэргийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэлдээ өгүүлсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгосын арми Өмнөд Солонгостой холбогддог авто болон төмөр замуудаа бүрэн тасалж, хилийн бүс нутгаа бэхжүүлнэ гэж мэдэгдэж байв.

Үүнээс хойш, өнгөрсөн баасан гарагт Хойд Солонгос Өмнөд Солонгосыг Пхеньяны дээгүүр дроноор асар их хэмжээний умардын эсрэг ухуулах хуудас тараасан талаар мэдээлсэн. Мөн энэ алхмыг нь зэвсэгт мөргөлдөөнд хүргэж болзошгүй улс төр, цэргийн өдөөн хатгалга хэмээн буруушаасан юм.

Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний нэгдсэн штабын хэвлэлийн төлөөлөгч Ли Сон Жун эдгээр ухуулах хуудсыг цэргийнхэн эсвэл энгийн иргэд тараасан эсэх талаар хариулт өгөхөөс татгалзсан байна.

Амралтын өдрүүдэд хийсэн дараагийн мэдэгдэлдээ Хойд Солонгос Өмнөд Солонгосын нисгэгчгүй онгоц дахин Пхеньяны дээгүүр нисэж байгаа нь тогтоогдвол аймшигтай гамшиг болохыг анхааруулсан байна. Харин ням гарагт нь хоёр улсын хил дээр бүрэн зэвсэглэсэн найман их бууны анги байрлуулж, бэлэн байдалд оруулснаа мэдэгдэв.

Жунгвоны их сургуулийн цэргийн нисгэгчгүй онгоцны ажиллагааны мэргэжилтэн Ли Кён Хайны хэлснээр энгийн иргэд Өмнөдөөс Пхеньяны хооронд 300 км замыг туулах чадвартай, ухуулах хуудас гэх мэт хөнгөн ачаа тээвэрлэх дрон авахад ямар ч асуудал гарахгүй гэв.

Гэсэн ч ням гарагт Умардын Батлан ​​хамгаалах яам Пхеньянаас илрүүлсэн дронуудыг тусгай хөөргөгч эсвэл хөөрөх зурвас шаарддаг төрөл учраас энгийн иргэд хөөргөх боломжгүй гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Reuters

#Өмнөд Солонгос, #Хойд солонгос,

Зочин/ууртай/ 203.91.115.53
2024-10-14
АНУ алуурчид цусанд дуртай новшнууд.
Хариулах